Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Fitch Монголын үнэлгээг сөрөг хэвээр үлдээлээ

WWW.GAULI.MN
2014 оны 11 сарын 24
Gauli

Тойм мэдээ...

Засгийн Газрын үнэт цаасны захиалга авч байна

Засгийн газрын үнэт цаасны арилжааны захиалгыг 2014 оны 11 сарын 19-ний өдрөөс эхлэн авч эхлэх ба захиалга авах эцсийн хугацаа нь 2014 оны 11 сарын 25-ны өдөр дуусна.

Энэхүү арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 16.3%-ийн хүүтэй, 897,339 ширхэг үнэт цаас арилжаалагдана.

Засгийн Газрын Үнэт Цаасыг Яагаад Худалдан Авах Хэрэгтэй вэ? сэдэвт видео бичлэгийг үзнэ үү.

 

 

Сүү ХК “Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор” байгууллаа

“Сүү” ХК нь одоогоор 2500 гаруй малчид фермэрүүдээс хоногтоо 55 орчим тонн сүү, бэлтгэн авч ариутган хэрэглэгчиддээ хүргэдэг.

Цаашид зах зээлээ тэлж хөрш, зэргэлдээх улсууд руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлохоор зорилго тавин ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд бэлчээрийн бус жилийн дөрвөн улирлын турш тогтмол их хэмжээний сүүний гарцтай эрчимжсэн, мал аж ахуйн фермийг ашиглалтанд оруулах шаардлага тулгараад байсан юм.

Тиймээс ”Сүү” ХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор” байгуулан Чех, Словакаас сүү, үржлийн чиглэлийн Голштейн үүлдэрийн хээлтэй 300 үнээг оруулж ирээд байна.

Манай хөдөө аж ахуйн салбарт махны, үржлийн чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор ферм байдаг ч “Сүү”ХК-ийн байгуулж байгаа Сүү, үржлийн чиглэлийн ийм ферм ойрын 20 жилдээ байгуулагдаагүйг албаны эх сурвалжууд онцолж байна.

Сүүний ийм эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор байгуулсанаараа сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг тасралтгүйгээр хангахын зэрэгцээ хамгийн гол нь малчны зэлнээс ченжийн олон гар дамжин эрүүл ахуйн шинжилгээ лабораториор ороогүй сүү сүүн бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж малаас гаралтай олон янзын өвчнөөр өвчлөх эрсдлийг таслан зогсоохоороо маш том давуу талтай юм. Саалийн механикжсан фермийн бас нэгэн давуу тал нь фермийн бүхий л үйл ажиллагаа компьютержсэн, сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжөөр тоноглогдох юм.  

“Сүү” ХК-ийн энэхүү ферм энэ оны арванхоёрдугаар сард албан ёсоор нээлтээ хийнэ. http://mse.mn/company/show/code/135 Эх сурвалж: www.gogo.mn

 

SouthGobi Resources компани China Investment Corporation-д төлөх ёстой 8.1 сая ам.долларын хүүгийн төлбөр төлөх хугацааг хойшлууллаа.

Компани Пүрэв гаригийн байдлаар 4.9 сая ам.долларын бэлэн мөнгөтэй байсан нь China Investment Corporation-д төлөх ёстой 8.1 сая ам.долларын зээлийн хүүгийн төлбөрт хүрэлцэхгүй байгаа учир ийнхүү хугацааг сунгажээ.

China Investment Corporation-оос хугацааг 12-р сарын 1 хүртэл сунгасан бөгөөд хэрэв энэ хугацаанд багтаан төлбөрөө барагдуулахгүй бол нэн даруй үндсэн төлбөр ба хүүгийн төлбөрөө авах эрх China Investment Corporation-д үүсэх юм. http://www.bloomberg.com/quote/SGQ:CN  Эх сурвалж: www.miningweekly.com

 

Эрдэнэ Алтан нар төслийн өрөмдлөгийг эхлүүлжээ

Erdene Resource Development нь өөрийн 100 хувь эзэмшил бүхий "Алтан нар" зэс-полиметалийн төслийн хүрээнд нөөц тогтоох өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ. Уг ажил нь төслийн хамгийн ашигтай гэж үзэж буй хоёр хэсэг газрын нөөцийг тогтооход чиглэх юм.

Нөөцийг одоо байгаа өгөгдөл болон өрөмдлөгийн үр дүнд үндэслэн RungePincockMinarco тогтооно. Ойролцоогоор 1,700 метрийн өрөмдлөгийг арван хоёрдугаар сарын дунд хүртэл гүйцэтгэхээр ажиллаж байгаа аж.

Үүний дараа өвлийн турш өрөмдлөгийнхөө үр дүнг гаргах юм. Компани 11-р сард 778,239 ам.долларын хөрөнгө босгоод байна. Гүйцэтгэх захирал Peter Akerley s хэлэхдээ “ Өндөр агууламж, томрох боломж, байршил зэрэг нь Алтан нар төслийг хурдан хугацаанд багахан хэмжээтэйгээр эхлүүлж, цаашид маш урт хугацаанд алт, мөнгө, цайрын ордыг Хятадын хил дээр бий болгох боломжийг олгоно гэж итгэж байна” гэжээ.

 

Fitch Монголын үнэлгээг сөрөг хэвээр үлдээлээ

Монголын макро эдийн засгийн сул бодлого нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж Fitch агентлаг үзжээ.

Инфляцийн дарамт өндөр, төсвийн алдагдал өндөр, гадаад валютын албан нөөц жилийн 31 хувиар буурсан, төгрөг 10 хувиар сулраад байна. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 10 хувьд хүрчээ. Эх сурвалж: www.ibtimes.co.uk