Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Байгаль орчны төрийн бус байгууллагуудын чуулган болно

ikon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Blue sky цамхагийн Diamond танхимд

09.00 цагт: Байгаль орчны Төрийн бус байгууллагуудын үндэсний дөрөвдүгээр чуулган эхэлнэ.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 108 тоотод

10.00 цагт: "Монгол уран бүтээл" хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Засгийн газрын XI байрны V давхарт, ХЭҮК-ын сургалтын танхимд

11.00 цагт:  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Тахарын алба, Зэвсэгт хүчний жанжин штабтай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

11.00 цагт: "Шүүхийн шинэтгэл 2014 онд" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.

Соёлын төв өргөөнд 

15.00 цагт: Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт зохион байгуулагдана. Арга хэмжээний хүрээнд 14.00 цагт Чингис хааны талбайд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын Үлээвэр найрал хөгжмүүдийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилуулна.