Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

2014 оны Формула 1 уралдааны аваргаар хэн нь тодрох вэ?

М.Солонго
2014 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

2014 оны Формула 1-н уралдаан дуусхад ердөө ганцхан гран при үлдээд байгаа билээ.

Сүүлийн 4 жил Себастьян Феттель болон Ред Булл баг ноёлж байсан бол тэдний хаанчлалыг энэ жил Мерседэс баг зогсоож чадлаа. 

Энэ жил аваргын төлөө энэхүү багийн хоёр нисэгч өрсөлдөж байгаагаараа илүү онцлогтой болж байна. Тэдний өрсөлдөөн 25 жилийн өмнөх  Айртон Сенна болон Аллен Простын өрсөлдөөнийг санагдуулам улам ширүүсч байгаа нь энэ жилийн уралдааныг улам чимж байгаа гэхэд хилсдэхгүй бизээ.

 

2008 оны Формула 1-н дэлхийн аварга Люис Карл Давидсон Хэмилтон 1985 оны 1 сарын 7- нд Английн Хервордширийн Стевенэдж хэмээх жижиг хотод мэндэлжээ. Түүнд Америкийн богино зайн гүйгч тамирчин Карл Льюисийн нэрийг өгчээ. Түүний аав Энтони Хэмилтон хүүгийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд зэрэг хэд хэдэн ажил эрхэлж байжээ. Хэмилтон 10 настай байхдаа нэгэн авто спортын шагнал гардуулах ёслолын үеэр Макларены босс Рон Деннист багт нь уралдах хүсэлтэй байгаагаа хэлж байжээ. Үүнээс 3 жилийн дараа Макларен Мерседэс – Бенз  баг түүнийг залуу нисэгч бэлтгэдэг хөтөлбөртөө оруулжээ. Бритиш Формула Рено, Европын Формула болон ЖП 2 тэмцээнүүдэд амжилттай уралдаж 2007 онд Формула 1–т дэвшин уралджээ. 

Британи эр эхний улиралдаа л нийлбэр оноогоороо 2 дугаар байранд оржээ. Харин дараа жил нь Феррари багийн нисэгч Филлипе Масса сүүлийн гараа хүртэл уралдааныг хошуучилж байсан бол түүнээс 7 онооны зөрүүтэйгээр Хэмилтон 2-р байранд бичигдэж байлаа. Бразилийн гараанд  Масса түрүүлбэл Хэмилтон эхний 5-р байранд орох шаардлагатай байсан юм. Гэвч бороотой энэхүү гараанд Хэмилтон сүүлийн тойрог хүртэл 6-р байран дээр давхиж байлаа. Масса ч уралдаанд түрүүлэн түүний гэр бүлийхэн баяраа ч тэмдэглэж эхлээгүй байхад 4-р байранд давхиж байсан Тимо Глок-н дугуй элэгдэн бариандаа орж чадаагүй бөгөөд түүний ард явж байсан Хэмилтон ийнхүү 5-р байранд орж дэлхийн аварга болж байлаа.

 

Харин энэ явдалаас хойш 6 жилийн дараа Льюист 2 дох удааагаа аваргалах боломж гарч ирж байгаа бөгөөд түүнээс 17 онооны зөрүүүтэйгээр түүний багийн анд Нико Росберг жагсаж байгаа юм.  

 

Өөр  нэгэн түүх

Найзууд ба өрсөлдөгчид

 

Франц  Канадын нисэгч Жилльес Вилленьюв болон Францын нисэгч Дидье Пирони нар сайн найзууд байв.

Тэд 1982 онд хамтдаа Феррари багт хүчин зүтгэж байлаа. Имологийн гараанд Нельсон Пике болон Кеке Росберг нарын ослын дарааа зарим гараануудын аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байна хэмээн үзэж хэд хэдэн гарааг бойкотлосны эцэст 4 сарын 23 ны өдөр болсон Сан Марино –н гараа зохиогджээ. Уралдааны нэг болон хоёрдугаар байрнаас Рено багийн нисэгчид болох Рени Арнау болон Аллен Прост гарсан бол Жилльес болон Пирони нар удаах байруудаас гарчээ. Уралдааны өдөр бороотой байсан бөгөөд Ферраригийн хослол уралдааны тэргүүлэгчдийг гүйцэж түрүүлсэн бөгөөд уралдааныг Жилльс Вилленю хошуучилж эхэлжээ. Уралдаан дуусхад ердөө ганцхан тойрог үлдэхэд Феррари баг механикийн эвдрэл гарах болон шатахуунаа хэмнэх үүднээс нисэгчидээ хурдаа багасгахыг тушаасан бөгөөд Велльюнив хурдаа сааруулжээ. Гэвч Пирони үүнийг дагалгүй хурдаа сааруулсан Велльюновийг барианд орхын өмнө гүйцэн түрүүлжээ. Багийнх нь андын хийсэн үйлдэлд гайхширсан Жилльес дахиж түүнтэй дуугаараагүй бөгөөд хоёр 7 хоногийн дараа болсон Бельгийн Гарааны үеэр осолдон нас баржээ.

Пирони энэ уралдааны дараа Феррари багаас гарсан. Жилийг нас барсаны дараа харамссаар харууссаар 5 жилийн дараа ослоор нас баржээ. харин тэр том хүүдээ Gilles Villeneuve- д зориулан Жиль хэмээн нэр өгчээ.

 

Хуан Мануэль Фангио болон Жузеппе Фарина, Алфа Ромео баг 1950 он

 

Тэртээ 64 жилийн өмнө буюу 1950 онд Формула 1-н домогт нисэгчид болох Алберто Аскари, Хуан Мануэль Фангио болон Жузеппе Фарина нар мөр зэрэгцэн уралддаг байжээ.
Тухайн үед дэлхийн аваргын тэмцээн 7 гарааанаас бүрдэх ба 6 гарааны дараах байдлаар Алфа Ромео багийн нисэгч Жузеппе Фарина 2 гараанд түрүүлсэн бол түүний багийн анд Фангио гурван ч гараанд түрүүлээд байлаа.
Уралдааныг Фангио нийлбэр оноогоороо тэргүүлж байсан ба тэрбээр сүүлийн Италийн гараанд 2-р байранд ороход л аваргалах байлаа. Харин түүний ард 2 онооны зөрүүтэйгээр Фарина жагсаж байв. Байрлал тогтоох гараанд Фангио түрүүлж, Аскари удаах байранд харин Фарина 3-р байрнаас уралдахаар болов. Уралдаан эхлээд удаагүй байтал Фарина уралдааныг хошуучилж эхэлжээ. Түүний ард Аскари болон Фангио нар хурдалж байв. Уралдаан эхлээд 2 дох тойрог дээр Фангиогийн машинд эвдрэл гарчээ. Түүний мотор нь эвдэрснээр уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болж гарчээ. Харин Фарина улирлын хамгийн сүүлийн гараа болох Италийн гараанд түрүүлж анхныхаа дэлхийн аварга хэмээх цолыг авч байжэээ.

 

Сэр Джек Брэбем, Сэр Стирлин Мосс Cooper-Climax баг 1959 он

Ангийн нисэгч  Сэр Стирлин Мосс болон Австралийн нисэгч Сэр Джек Брэбем нар 1959 онд Cooper-Climax багт хамт хүчин зүтгэдэг байжээ.

Их Британы Cooper баг  тухайн улиралд анх удаа  2.5 литрийн  багтаамжтай моторыг анх удаа тавсанаар нийт 9 уралдааны тавд нь түрүүлж Брэбем болон Мосс нар дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байв. Дэлхийн аварга 1959 оны улирлын сүүлийн уралдаан болох  Америкийн Нэгдсэн улсын гран пригийн үер тодрох байлаа. Уралдаан орон нутгийн цагаар 13 цагт эхэлсэн бөгөөд Мосс болон Брэбем нарын хэн нь түрүүлсэн нь дэлхийн аварга болохоор байлаа. Уралдаан эхлээд удаагүй байтал Моссын хурдны хайрцаг эвдэрч уралдааныг орхисон бол  Брэбемийн машин барианд орхоос хэдхэн метрийн өмнө шатахуун нь дуусч машинаа түрсээр 4-р байранд орж байжээ. Ингэснээс тэрбээр анхны Австрали дэлхийн аварга болсон бөгөөд 1960 болон 1966 онуудад мөн дэлхийн аварга болж байв.

Jack Brabham машинаа түрэн барианд орж байгаа нь

 

 

Ники Лауда, Жеймс Хант 1976 он 

 

1976 оны Формула 1-н  Дэлхийн аваргын төлөө Макларен багийн Жеймс Хант болон Феррари багийн Ники Лауда нар ширүүн өрсөлдөж байв.

 

1976 оны Испаны Гран при Мадрид хот 5 сарын 2

Яарамад болсон гараанд Жеймс хант түрүүлж Феррари багийн нисгэгч Ники Лауда удаалсан бол Лотус багийн нисгэгч Гуннар Нилссон 3 дугаар байранд орсон байна. Гэвч ФИА гаас Мкларены машиныг дүрмэнд заагдсан хэмжээнээс 1.8 см өргөн байна хэмээн уралдаанаас хасч Лаудаг байр ахилуулан ялагчаар тодруулсан байна. Гэвч Макларен Ф1-н машины дугуй халсан байх үедээ энгийн хэмжээнээсээ тэлдэг болохыг нотолсоноор  Хант уралдааны ялагч болж байв.

 

 

Английн Гран при

Хант гараанаас дөнгөж гараад эхний буланг мөргөн уралдаанас гарахад Лауда уралдааныг хошуучилж эхэлжээ. Тэгтэл уралдааныг зогсоон дахиж эхлүүлсэнээр Хант түрүүлсэн ч 9 сарын 24 -нд ФИА Феррари багийн гомдлыг хүлээн авч түүний ялалтыг тооцоогүй байна.

 

Германы Гран при Ньюрнберг хот 8 сарын 1

Уралдааны өдөр их бороотой байв. Ихэнх нисэгчид нойтон замын дугуй тавин уралдаж байлаа. Аргентины нисэгч Клей Регаццони уралдааныг хошуучилж харин Жеймс Хант болон Феррари багийн нисгэгч Ники Лауда нар араас нь нэхэж байв. Гэвч уралдааны дунд үеэр Лауда жолоодлогоо алдан хашааг хүчтэй мөргөн улмаар гал авалцаж эхэлжээ. Тэрбээр ослоос болж толгой болон нүд чихээ хүнд бэртээжээ. Лауда маш хүнд бэртсэн ч ердөө хоёрхон уралдааныг өнжин эргэн Формула 1–д эргэн ирсэн ч Хантын оноог гүйцэж чадаагүй юм.

 

Нийт 16 гарааны  тавд нь Лауда түрүлсэн бол Жеймс Хант 6  гараанд түрүүлсэн байна. Хант дэлхийн аварга болсон бол Феррари баг зохион бүтээгчийн цомд түрүүлж байжээ.

 

Нико Росберг

Хэмилтоны сүүдэрт дарагдагч

 

Өдгөө 29 настай энэ залуу Формула 1-н нисэгч болохоор төрсөн гэлтэй. Түүний аав Кеке Росберг нь Формула 1-н 1982 оны дэлхийн аварга бөгөөд тэрбээр дөрвөн настайдаа анх Формула 1-н машинд сууж үзжээ.

Хожим Нико 2000 онд картаар хичээллэж эхэлсэн бөгөөд одооны багийн анд Льюис Хэмилтонтой нэг багт уралдаж байжээ. Тэр үеэс л тэдний нөхөрлөл болон өрсөлдөөн эхэлжээ. 

Нико 2006 онд Вилльямс багтай гэрээ хийн Формула 1-д дэвшин уралджээ. 2008 онд Австралийн гран прид 3-р байранд орсоноор хуучны багийн анд Льюис Хэмилтонтойгоо хамт шагналын тавцан дээр анх удаа гарч байжээ. 

 

2010 онд Мерседэстэй гэрээ хийн дэлхийн 7 удаагийн аварга Михайл Шумахертай хамтран уралдах болов. 2012 оны Хятадын гараанд Росберг анх удаа байрлал тогтоох гараанд түрүүлж маргааш нь уралдаанд түрүүлж анхныхаа түрүүг авчээ.

2013 онд түүний багийн найз Льюис Хэмилтон Мерседэс багт ирэн тэд дахин нэг багт уралдахаар болов.

 

 

2014 он

Улирал эхлэхийн өмнө

Улирлын эхний гараа болох Австралийн гараа эхлэхээс өмнө тэд  хамтдаа Мелбурьний далайн эрэгт амарчээ. Тухайн үед Росберг Телеграф сэтгүүлд “Сайн найзтайгаа дахин нэг багт уралдах болсондоо баяртай байна. Энэ улирал бид 2-н хувьд хүнд гараа болох болов уу. Бид энэ жил  илүү их амжтилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилцлага өгч байв. 

 

 

Бахрейний гараа

4 сард болсон Бахрейний гараанд Нико, Льюис хоёрын дунд жинхэнэ халз тулаан өрнөжээ. Энэ удаагийн тулаанд Хэмилтон ялж тэрбээр улирлын хоёр дахь ялалтаа авчээ.

Харин Росберг багийн найзынхаа ялалтанд баярласангүй. 

Багийн радио ...

Росберг: “Хэн нэгэн Льюист зай тавьж өг гээд хэлээдхээч"

Падди Лоу: /Мерседэсийн техник хариуцсан захирал/ “Барианд ороход 10 тойрог үлдээд байна. Бид хоёр машинаа хоёуланг нь барианд оруулах хэрэгтэй шүү”

Хэмилтон: “Энэ чинь Картын уралдаанаас өөр шүү дээ"

 

Уралдаанаас уралдаан бүрт тэдний харилцаа улам хөндийрч байлаа...

Хэмилтон 5 –р сард болсон Испаны гараанд түрүүлэн улирлын 4 дэх түрүүгээ авч нисэгчдийн дэлхийн аваргын хүснэгтийг тэргүүлж байв. Харин түүнээс 3 онооны зөрүүтэйгээр багийн анд Нико жагсаж байв.

Монакийн гараа

Байрлал тогтооох Q3 өндөрлөх дөхөж байлаа.  

Хэмилтон хамгийн хурдан цагийг үзүүлээд байсан ба шар туг дохьсоны дараа Росберг дахин тойрог хийн Хэмилтоны цагийг эвдэн нэгдүгээр байраар гарахаар болов. Байрлал тогтоох уралдааны дараа түүнийг шар туг дохьсоны дараа гарсан хэмээн ФИА –д гомдол гаргасан ч ФИА  бичлэгийг нягталж үзсэний эцэст Росбергиййн буруу үйлдлийг нотлох баримт хангалтгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Монакогийн зам нарийн учир гүйцэн түрүүлэхэд хэцүү байдаг ба нэгдүгээр байрнаас гарсан Нико уралдаанд түрүүлсэн бол Хэмилтон удаах байранд оржээ.

Уралдааны дараа Хэмилтон BBC радиод  “Хүмүүс энэ үед биднийг найзууд гэж ярьцгааж байна. Би түүнийг найзаа гэж боддог ч Никог намайг юу гэж боддогийг мэдэхгүй юм. Хэрвээ тэр намайг тэгэж боддогүй бол би ч гэсэн тэгэж л бодох болно" хэмээн хэлжээ.

Найзууд хэвээрээ 

Льюисийг ийн ярьсаны дараа цахим ертөнцөөр тэдний харилцааны талаар таагүй зүйлүүд яригдаж эхэлсэн бөгөөд Хэмилтон 5 сарын 30-ны өдөр өөрийн твиттер хуудаснаа “Бид удаан хугацаанд нөхөрлөж байна. Бид ямар ч үед найзууд хэвэрээ л байх болно. Бид өнөөдөр ярилцсан. Найзууд хэвээрээ байгаа. Ямар ч асудалгүй" хэмээн бичжээ.

 

Унгарын гараа

Нико Росберг  байрлал тогтоох гараанд түрүүлж энэ улирлын 6 дах полоо авчээ. Байрлал тогтоох гарааны үеэр Хэмилтоны машинд гал авалцаж  тэрбээр цаг үзүүлж чадалгүй хамгийн сүүлийн байрнаас гарчээ. 

Уралдааны үеэр хүчтэй бороотой байсан бөгөөд уралдаан эхлээд 20 тойргийн дараа Хэмилтон Росбергийн урд гарчээ. Тэр үед Мерседэс баг  Хэмилтонг Росбергт зай тавьж өгхийг тушаасан ч тэрбээр үүнийг биелүүлээгй байна.

Багийн радио...

Хэмилтоны Инженер: “Льюис Никод байраа тавьж өг. Тэр барианд амжилттай орох ёстой.

Хэмилтон: “Нико надаас удаан байна. Хэрвээ тэр хурдан байгаа юм бол намайг өөрөө гүйцэг" ...

Росберг: “Яагаад тэр надад зай тавьж өгсөнгүй вэ?

Льюс түүнд зай тавьж өгөөгүй бөгөөд  тэрбээр 3-р байранд Харин Нико 4-р байранд оржээ. Нико дэлхийн аваргын хүснэгтийг 202 оноотой тэргүүлж байсан бол Хэмилтон 11 онооны зөрүүтэйгээр түүний ард бичигдэж байв.

 

Нико намайг мөргөчихлөө...

Бельгийн гараа

Байрлал тогтоох гараанд Нико түрүүлж, Хэмилтон түүний ард оржээ. Уралдаан эхлээд дөнгөж 2 дах тойрог дээр Нико Хэмилтоны машины зүүн дугуйг мөргөсөнөөр Хэмилтон уралдаанаас гарчээ. Росберг уралдааны 2-р байранд орсон бөгөөд Хэмилтон тухайн үед багийн радиогооор “Нико намайг мөргөчихлөө. Тэр үүнийг санаатайгаар хийлээ" хэмээн хэлж байжээ. 

2014 оны Формула 1 –н сүүлийн  гараа хүртлэх нийт 19 гарааны аравт  нь Льюис түрүүлсэн бол Нико таван гараанд түрүүлжээ. Хэмилтон дэлхийн аваргын хүснэгтийг 334 оноотойгоор тэргүүлж байгаа бөгөөд түүнээс 17 онооны зөрүүтэйгээр Нико Росберг бичигдэж байна. Энэ оны хамгийн сүүлийн гараа болох Абу Дабигийн гараа өнөөдөр манай цагаар 21 цагаас эхлэх бөгөөд энэхүү гарааны оноо шинэ дүрмийн дагуу хоёроор  үржигдэх юм. Тиймээс өнөөдөр тэмцээнийг хошуучлагч Льюс Хэмилтоны хувьд тун хариуцлагатай уралдаан болох юм.

 

Их Британы  нисэгч Льюис  Хэмилтон

  • Түрүүлсэн тохиолдолд
  • Хэрвээ Нико 2–р байранд орвол 5-с дээш байранд ороход
  • Нико түрүүлээгүй тохиолдолд 5 –р байранд ороход
  • 6-р байранд орох, Нико 3–р байранд ороход
  • 8–р байранд орох, Нико 4-р байранд ороход
  • 9-р байранд орох, Нико 5–р байранд ороход Их Британы нисэгч Льюис Хэмилтон дэлхийн хошой аварга болно.

Германы нисэгч Нико Росберг

  • Уралдаанд трүүлж, мөн Хэмилтон 3-с доош байранд ороход
  • 2-р байранд орох, Хэмилтон 6–с доош байранд ороход
  • 3-р байранд орох, Хэмилтон 7 –с доош байранд орох
  • 4-р барианд орох, Хэмилтон 9 –с доош байранд орох
  • 5-р байранд орох, Хэмилтон 10-с доош байранд орох
  • Хэрвээ Хэмилтон оноонд хүрч чадаагүй бол Росберг 5–с дээш байранд орвол Герман нисэгч анх удаагаа дэлхийн аварга болох болно.

Ингээд Абу Дабигийн гарааны шинэ онооны дүрэмтэй танилцацгаая.

1-р байр  50 оноо 6-р байр  16 оноо
2-р байр 36 оноо 7- байр  12 оноо
3-р байр  30 оноо 8-р байр 8 оноо
4-р байр  24 оноо 9-р байр 4 оноо
5-р байр 20 оноо 10-р байр  2 оноо