Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол бахархлын өдрийн барилдаанд Улсын харцага Ө.Бат-Орших түрүүллээ

Б.Дөлгөөн
2014 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Монгол үндэсний бөхийн барилдаан

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр, Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөх барилдсанаас Увс аймгийн харъяат бөх Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.

Гуравдахь жилдээ зохиогдож эл барилдаанд энэ цаг үед амжилтаараа тэргүүлж буй Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Батмөнх, Улсын харцага Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар тэргүүтэй хүчтэнүүд зодоглосон юм.

ШӨВГИЙН 4
С.Мөнхбат у.а  Б.Гончигдамба у.г
Ө.Бат-Орших у.х Ц.Содномдорж у.х 

 

ШӨВГИЙН 8
С.Мөнхбат у.а  Б.Эрдэнэхүү а.а
Н.Батсуурь у.арс Б.Одгэрэл а.а
Б.Гончигдамба у.г  Л.Цэрэнтогтох у.н
Д.Баасандорж у.з  Ц.Одбаяр у.н
Б.Батмөнх у.з  Б.Сангисүрэн у.н
Ө.Бат-Орших у.х  П.Ганхүү у.н
Ц.Содномдорж у.х  Э.Энхбат у.н
Б.Пүрэвсайхан у.х Ө.Даваабаатар у.х