Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Илтгэлээ СОНИРХОЛТОЙ эхлүүлэх алхмууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2014 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Урьд нь бид Илтгэл тавихдаа ашиглах ДӨРВӨН хэлэмжийн тухай зөвлөгөө бичиж байсан бол энэ удаад илтгэлээ сонирхолтой эхлүүлэх аргуудыг санал болгож байна. 

Судалгаанаас харахад илтгэлээ амжилттай эхлүүлж, бусдын анхаарлыг өөртөө бүрэн татахад танд 60 секунд байдаг гэжээ. Хэрэв та ингэж чадвал үзэгчдэд хүргэх гэж буй мэдээлэл чинь маш сайн тогтож үлддэг байна.


Түүх ярь

Хүмүүс түүх яриулах дуртай байдаг. Учир нь бүгд л эргэн санах дурсамжтай шүү дээ. Илтгэлээ ямар нэгэн амжиллтай туршлагынхаа тухай яриагаар эхлүүлж байгаа үед үзэгчид таныг хэрхэн сайжирч, хэрхэн “мундаг” болж буйг ойлгож эхэлнэ. 

Мөн өнгөрснийг чинь одоотой харьцуулснаар хувь хүний чинь хувьд үнэн зөв мэдээлэл авдаг аж. Гэхдээ анхаарах гол зүйл бол ярьж буй сэдэв чинь илтгэлтэйгээ уялдаа холбоотой байх хэрэгтэй. 

 Илтгэлээ ямар нэгэн амжиллтай туршлагынхаа тухай яриагаар эхлүүлж байгаа үед үзэгчид таныг хэрхэн сайжирч, хэрхэн “мундаг” болж буйг ойлгож эхэлнэ. 

Асуулт тавь

Зүгээр л энгийнээр “Та нараар юу байна даа” гэдэг асуулт тавьж эхлүүлэхэд тэд таны илтгэл рүү анхаарлаа хандуулж, хэлэх гэж буй зүйлийг чинь хүлээж авах магадлал өндөр байдаг.

Ер нь асуулт гэдэг тухайн илтгэлийн сэдвийн тухай бодол, төсөөллийг үзэгчдэд төрүүлэх чадалтай Сонирхолтой асуулт тавьснаар тэд бодож эхлэх бөгөөд хариултыг нь илтгэлээс чинь олж авахыг эрмэлзэж эхэлнэ. 

Эшлэл ашигла

Илтгэх гэж буй сэдэвтэй чинь холбоотой судлаач, эрдэмтэд, алдартай нэгний хэлсэн үгс гол сэдвээ үзэгчдэд ойлгуулах, тэдний анхаарлыг бүрэн татахад хэрэгцээтэй арга байдаг. 

Алдартнуудын цэцэн үгсийг үзэгчидтэй хуваалцангаа өөрийнхөө гол санаа руу гулгаж ор. Гэхдээ сонгож авсан үгс чинь илтгэлийн гол санааг хэрхэн дэмжиж, хүчирхэгжүүлж байгаа сайн анхаараарай. 

 

Статистик мэдээлэл дурд

Үнэн зөв статистик мэдээлэл илтгэлийг чинь “гэрэлтүүлнэ” л гэсэн үг. Гэхдээ энэхүү тоо баримттай мэдээлэл чинь ойлгомжтой, цэгцтэй, үнэн зөв байх ёстой шүү. 

Мөн үзэгчдийг “нээрээ тийм шүү” гэсэн бодол төрүүлэхүйц чанартай мэдээлэл байх ёстой.

Статистик мэдээллийн эх сурвалж нь баталгаатай байх хэрэгтэй. Үзэгчид баталгаатай зүйлд л үнэмшдэг бөгөөд цаашид таны яриаг сонсох итгэл нь нэмэгдэнэ.

Хошин шогийн мэдрэмжтэй бай

Хошин шогийн мэдрэмж бол хамгийн хүчтэй, үр дүнтэй нөлөөлөх арга байдаг. Хөгжилтэй байснаар үзэгчид танаас ирж буй мэдээллийг хүлээж авахдаа хялбар болох бөгөөд өөртөө эерэгээр тусгаж авах болно. Мөн өөрийг чинь хүлээн зөвшөөрч, танхимд дотно харилцаа үүсдэг. 

Гэхдээ маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Буруу ойлголт төрүүлэхүйц хошин үгс хэлснээс огт хэлээгүй байсан нь дээр юм шүү. Хамгийн гол нь үзэгчээ судалж, хэнд ямар зүйл таалагдахыг сайн бодоорой. 

Эх сурвалж: BusinessInsider