Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал" эрдэм шинжилгээний хурал боллоо

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний бага хуралд:

  • ГСХ-ийн эрдэм  шинжилгээний ахлах ажилтан,  онцгой байдлын хошууч, доктор Д.Сэржмядаг  “Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах боломж" 
  • Онцгой байдлын дэд хурандаа С.Хүрэлсүх доктор “Сумын түвшинд гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн мэргэжилтэн ажиллуулах үндэслэл” 
  • Онцгой байдлын сургуулийн 641-р дамжааны сонсогч Б.Билгүүнбаатар “Гамшгаас урьдчилан сэргийлэх арга замыг боловсронгуй болгох зарим асуудал”
  • ГТТГ-ын мэргэжилтэн, онцгой байдлын хошууч, магистрант Д.Бадамсүрэн “Объектын гал түймрийн статистик судалгаа, гал түймрийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” 
  • Онцгой байдлын ахлах дэслэгч,  докторант, судлаач-химич П.Чимэдцэрэн “Химийн бодисын эрсдэлийг бууруулах боломж” зэрэг сэдвээр илтгэл тавьлаа.

Жил бүрийн 11 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний бага хуралд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар Гамшиг судлалын хүрээлэнгийн 60 гаруй эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн оролцож  гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцлоо.