Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Нохой цагдаагийн алба хаагч болсны 70-н жилийн ой тохиож байна

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монголын цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах ажилд албаны сургуультай нохойг анх 1944 оноос ашиглаж, энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж эхэлжээ.

Анх ДЯЯ-ны сайдын 144 оны 14 тоот тушаалаар УЦСЕГ-ын гүйцэтгэх албаны хэлтсийн бүрэлдэхүүнд дөрөвдүгээр тасгийг байгуулж, хээ шинжилгээний хэсэг, эрэлч нохойн хэсгийг байгуулснаар ажлын гараагаа эхлэсэн түүхтэй. 

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад тусгайлан сургасан албаны нохой ашиглах ажлыг зохион байгуулах үүрэгтэй цагдаагийн төрөл мэргэжлийн алба байгуулагдаж, үүргээ амжилттай биелүүлсэн олон сайхан жишээг дурьдаж болно.

Дэлхийн олон улсын цагдаагийн байгууллагуудын албаны нохойг сургах арга нь нийгмийн хөгжлийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэж байна.

Албаны нохойн үүрэг жилээс жилд ихэсч, тэсэрч дэлбэрэх бодис, бөмбөг, мансууруулах бодис, нуранги дороос хүн хайж олох мөн лабораторийн нөхцөлд хадгалсан гэмт этгээдийн үнэрээр хэрэгтний илрүүлэх зэрэгт өргөн ашигладаг болсон юм. 

Мөн үнэрийн лаборатори ажиллуулснаар гэмт хэрэгтэн этгээд явсан газартаа дахин давтагдашгүй үнэрийн молекулаа үлдээж, түүнийг нь тусгайлан сургасан ноход лабораторийн харьцуулах аргаар олж чаддаг гэдгийг туршлагаар баталжээ.