Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Египетийн экс Ерөнхийлөгчид дээд ял оноохыг шаарджээ

Зууны мэдээ
2014 оны 11 сарын 21
polit.mn
Зураг зураг

Египетийн Ерөнхий прокурорын газар экс Ерөнхийлөгч Мухаммед Мурси болон тагнуулын хэргээр буруутгагдаж буй "Лалын ахан дүүс" хөдөлгөөний 35 лидерт цаазаар авах ял оноохыг шаардлаа.

Шүүх хуралдаан дээр эцсийн үгийг хэлсэн прокурор "Мурси болон түүний туслахууд нууц бичиг, баримтыг гадаадын тусгай албад, тэр тусмаа Ираны тагнуулын албанд дамжуулж өгсөн.

Мөн Мурси, түүний "Лалын ахан дүүс" хөдөлгөөн дахь хамсаатнууд улс орныг тогтвортой болгохын тулд Палестины "Хамас" бүлэгтэй хамтран ажилласан" хэмээн мэдэгджээ.

М.Мурси шүүхийн хууль ёсны эрхийг үл хүлээн зөвшөөрч арваннэгдүгээр сарын 26-нд болох дараагийн хуралд өөрийгөө хамгаалах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

2013 оны долдугаар сард цэргийн эргэлтээр төрийн тэргүүний сэнтийгээсээ огцорсон Мурси эдүгээ хорионд байгаа юм. Түүнийг тагнуул хийсэн террористуудтай хамтран ажилласан, мөн цагдаа цэргүүдийн аминд хүрсэн хэрэгт буруутгаж байна.

Зураг