Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Таргалалттай тэмцэхэд жил бүр хоёр их наяд доллар зарцуулдаг

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн эдийн засагт зэвсэгт тэмцэл, тамхидалтын хор уршгаас багагүй хор хохирлыг таргалалт учруулдаг гэнэ.

МакКэнси Глобал Институт консалтингийн компаниас гаргасан судалгаанд дурдснаар таргалалттай тэмцэхийн тулд дэлхийн хүн ам жил бүр хоёр их наяд доллар зарцуулдаг гэжээ. 

Харин цэргийн сөргөлдөөн болон тамхи татахтай тэмцэхэд жилд 2,1 их наяд доллар зарцуулдаг юм байна.

 Илүүдэл жингийн асуудалтай тулгардаг хүмүүсийн тоо цаашид улам өсөх хандлагатай байгаа.

Түүнчлэн  МакКэнсигийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор илүүдэл жингийн асуудалтай тулгардаг хүмүүсийн тоо цаашид улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Одоо 2,1 тэрбум хүн  буюу манай гаригийн нийт хүн амын гуравны нэг нь илүүдэл жинтэй байгаа бол 2030 он гэхэд энэ тоо улам өсч, таргалалтын тахал хүн төрөлхтний тал хувийг эзлэнэ гэж судалгаанд дурдсан байна. 

“Энэхүү илтгэл нь таргалалттай тэмцэх дэлхий нийтийн тэмцлийн хүрээнд их чухал илтгэл болсон. Таргалалт бол нухацтай асуудал гэж сануулаад өнгөрөх нь хангалтгүй” хэмээн Ангийн Эрүүл мэндийн газрын тэргүүлэгч мэргэжилтнүүдийн нэг Элисон Тэдстоун мэдэгджээ.

2030 он гэхэд таргалалтын тахал хүн төрөлхтний тал хувийг эзлэнэ.

Дэлхийн хүн амын тулгамдсан асуудал болж байгаа таргалалттай тэмцэх арга замыг хайхын тулд  хоолны порцыг багасгах, сургуулийн болон ажлын газрын цайны газарт ашигтай хүнс нэвтрүүлэх, биеийн тамираар хичээллэх цагийг нэмэгдүүлэх, түргэн хоол болон хийжүүлсэн ундааны зар сурталчилгааг багасгах болон эцэг эхчүүдэд зориулан семинар зохион байгуулахыг энэ илтгэлийг гаргасан компанийн мэргэжилтнүүд зөвлөжээ. 

Эх сурвалж: Риа новости