Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Богд хааны ордон музейд тууль хайлна

ikon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Богд хааны ордон музей нь Монголын язгуур урлагийн нэгэн онцгой төрөл болох тууль хайлах ур чадварыг хойч үед сургаж, сурталчилах зорилгоор “Хаан туульсийн өргөө” хэмээх найман ханатай орд цагаан өргөө тохижуулан ашиглалтанд оруулсан юм байна. 

Тэгвэл өнөөдөр энэхүү найман ханатай орд цагаан өргөөнд 17.00 цагаас Богд хааны ордон музейн Төрийн титэмт туульч Б.Одсүрэнгийн шавь СУИС-ийн Монгол хөөмэйн гуравдугаар дамжааны оюутнуудын тууль хайлах тайлан тоглолт болох гэж байна. 

Тоглолтонд  “Жангар”,  “Алтай”,  “Эзэн тэнгэр хаан”, “Яриг цагаан ингэний сариг цагаан ботго”, “Агаа улаан хаан”, “Уулган шар”, “Эзэн тэнгэр хаан” зэрэг том хэмжээний хөлгөн туульсуудыг хэсэгчлэн толилуулна гэдгийг онцоллоо. 
 
Энэхүү тайлан тоглолтыг Богд хааны ордон музей болон Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулж байгаа аж.