Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

МОБИКОМ КОРПОРАЦИ ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭНЭ

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 11 сарын 21
iKon.MN

Дэлхийн хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулан Мобиком Корпораци Брик хаус тоглоомын төвтэй хамтран энэ бямба гарагт хүүхэд багачуудаа баярлуулах гэж байна. 

 

1989 оны 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар дэлхийн 191 орны төлөөлөгчид хүүхдийн эрхийг хамгаалах тухай конвенцийг баталсан билээ. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Мобиком Корпорациас санаачлан Брик Хаус тоглоомын төвтэй хамтран 11-р сарын 22-ны бямба гарагийн 12:00-15:00 цагийн хооронд 4-р хорооллын Минж плаза төвд байрлах Брик Хаус тоглоомын дэлгүүрт “Kids Mobiday”  өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгөөр хүүхдүүдийн хайртай үлгэрийн баатрууд хүрэлцэн ирж тоглолт үзүүлэхээс гадна бяцхан үзэгчдийнхээ дунд уралдаант тэмцээн зохион байгуулж 3 азтай хүүхдийг Galaxy trend гар утас, бүтэн жил аав ээжтэйгээ үнэгүй ярих эрхтэй старсын дугаараар шагнах ба мөн идэвхтэй оролцсон хүүхдүүд, үйлчлүүлэгчдийг Lego, Leapfrog брэндийн тоглоом, старсын гарын бэлгүүдээр урамшуулна. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн одоогийн Stars үйлчилгээний хэрэглэгчдэд мөн эцэг эхтэйгээ бүтэн жилийн турш үнэгүй ярих эрхийг идэвхжүүлж өгөх юм.

Хэрвээ та бяцхан хүүхдүүддээ тоглоом авч бэлэглэх гэж байгаа бол www.candy.mn сайтаар нэвтэрч орон Lego брэндийн тоглоомыг 15%-ийн хөнгөлөлттэй үнээр авах купоныг аваарай.

Мөн та  12 сарын 31-нийг хүртэл Брик Хаус төвийн салбар дэлгүүрүүдээс үйлчилгээ авбал Мобикомын Stars үйлчилгээний бүтэн жилийн турш аав ээжтэйгээ үнэгүй ярих эрхтэй шинэ дугаарыг бэлгэнд аваарай.

Candy идэвхжүүлэх заавар: Мобикомын дугаараасаа  on гэсэн мессэжийг 555 дугаарт илгээж candy –гээ идэвхжүүлэн 100 candy бэлгэнд аваарай. Candy оноогоороо Мобиком болон түнш байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг хямдралтай авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222, www.candy.mn сайт болон 1800-1199 дугаараас авна уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.