Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Обама Хууль бус цагаачдын амьдрах эрхийг хуульчилна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама таван сая орчим хууль бус цагаачдын амьдрах эрхийг хуульчлах болсон тухай өчигдөр Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд тэмдэглэснээр таван сая орчим бүртгэгдээгүй цагаачид албадан гаргахаас чөлөөлөгдөх боломжтой болсон гэнэ. Энэхүү захирамж нь Америкт таваас дээш жил амьдарч байгаа, АНУ-ын иргэний эцэг эх хүмүүс болон АНУ-д байнга оршин суух эрхтэй иргэдийн эцэг эхэд хамааралтай юм байна.

Гурван жилийн хугацаанд амьдрах зөвшөөрөл авсан иргэн түр хугацаагаар ажилд орж болох гэнэ. 

Хууль бус цагаач иргэд зохих шалгалтанд хамрагдаж, шаардлагатай бүхий л татваруудыг төлөх бөгөөд Ерөнхийлөгчийн энэхүү захирамж гарахаас өмнө хүүхэд нь төрсөн гэдгийг баталж чадвал гурван жилийн хугацаатайгаар АНУ-д үлдэх зөвшөөрөл авах юм байна. Гурван жилийн хугацаанд амьдрах зөвшөөрөл авсан иргэн түр хугацаанд ажилд орж болох гэнэ.

Түүнчлэн энэхүү захирамж нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, алан хядах ажиллагаанд сэжиглэгдээгүй хүмүүст л үйлчлэх юм байна.  Үүний зэрэгцээ үлдэх  зөвшөөрөл аваагүй хууль бус цагаачдыг АНУ-аас албадан гаргахын тулд хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүсийн тоог 20 мянгаар нэмэхээр болжээ.


АНУ-д 12 сая гаруй хууль бус цагаачид амьдардаг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь Латин Америкаас ирсэн байдаг гэнэ.

АНУ жил бүр ойролцоогоор 400 мянган хүнийг албадан гаргадаг.

АНУ жил бүр ойролцоогоор 400 мянган хүнийг албадан гаргадаг юм байна.

Обамагийн захиргаа цагаачлалын тогтолцоонд шинэчлэл хийхээр оролдож, хууль бус цагаачдад хууль ёсны амьдрах эрх авах боломж олгох, хэд хэдэн шаардлагыг хангавал Америкийн иргэн болох боломжийг бүрдүүлэх гэж төлөвлөсөн ч энэ санаачилга нь конгрессээр дэмжигдээгүй, сөрөг хүчин болох бүгд найрамдахчууд энэ санаачилгыг эсэргүүцэж байсан юм. 

Эх сурвалж: Риа новости