Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Асигийн хандивийн тоглолтод урлагийн бүх одод гараа сунгалаа

Р.Төгс
2014 оны 11 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын хошин урлагийн чадварлаг жүжигчдийн нэг, ард түмэндээ Аси нэрээрээ алдаршсан жүжигчин Р.Алтансүхийн бие сүүлийн үед чилээрхэх болсон. 

Тэрбээр харвалтын улмаас бага зэрэг саажилт өгч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Өдгөө гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа юм.

Тун удахгүй Солонгос улс руу эмчилгээнд явах гэж байгаа бөгөөд түүнийг эмчилгээний зардалд туслахаар хандивын тоглолт өчигдөр UB Раlасе-ийн концертын их танхимд амжилттай болж өндөрлөжээ.

Тоглолтонд Монголын хошин урлагийн хамтлаг, продакшн бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Мөн дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Ариунаа нар хүрэлцэн ирж үзэгч түмэндээ ая дуугаа өргөсөн байна.

Зураг