Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулна

Монголын мэдээ
2014 оны 11 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг

Нийслэлийн Засаг дарга “Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай” захирамж гаргажээ. 

Захирамжаар Алтан-Өлгийн оршуулгын газар болон түүний хамгаалалтын бүсийн тохижилтын ажлын зураг төслийг Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хийж гүйцэтгэнэ.

Алтан-Өлгийн оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлнө

Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд, тохижилтын ажлын зураг төсөлд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэж, өдөр тутмын арчлалт, хамгаалалтыг хариуцан ажиллахыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-д даалгасан байна. 

Алтан-Өлгийн оршуулгын газрын эргэн тойронд 300 метр зайд зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах аж. Энэхүү үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хянаж, жил бүрийн нийслэлийн төсвийн төсөлд тусгаж ажиллах юм. 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад, Цаашид Алтан-Өлгийн оршуулгын газрын оршуулгын үйл ажиллагааг оршуулгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжлийн байгууллагад холбогдох хууль, журмын дагуу хариуцуулж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд тус тус үүрэг болгожээ.

Зураг