Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол бахархалын өдөр"-ийн ХӨТӨЛБӨР

ikon.mn
2014 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу өнөөдөр тохиож байна.

Уг ойд зориулан 11 дүгээр сарын 21-ний баасан гарагийн 10.30 цагаас МУИС-ийн хичээлийн II байрны  “А” танхимд  эрдэмтэн, судлаачид “Дундад зууны монголчуудын амжилтын үндэс” сэдвээр лекц уншина.


Их эзэн Чингис хааны талбайд /11 дүгээр сарын 23-нд/

  • 10.00 цагт  Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол
     
  • 10.40 цагт Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол
     
  • 13.00 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд төрийн өндөр албан тушаалтан, ард иргэд хүндэтгэл үзүүлэх ажиллагаа тус тус болно.


Төрийн ордны  Ёслол хүндэтгэлийн Их танхимд /11 дүгээр сарын 23-нд/

  • 11.40 цагт Монгол Улсын төрийн дээд шагнал бөгөөд тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг дэлхийд нэртэй эрдэмтэн, академич Х.Намсрайд  гардуулах ёслол болно.


Монгол Бөхийн  өргөөнд /11 дүгээр сарын 23-нд/

  • 14.00 цагт Хүчит 128 бөхийн барилдаантай.