Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Microsoft Office for iPhone гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 11 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Microsoft компани өчигдөр нэгэн мэдэгдэл хийлээ.

Тэд Office бүтээгдэхүүнийхээ тархац, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор iPhone утсанд зориулсан үнэ төлбөргүй Word, Excel, Powerpoint аппликэшнүүд гаргажээ.

Мөн өнгөрсөн хавар гаргасан iPad хувилбар дээрээ нэмэлт сайжруулалт гаргасан байна.

Preview of Office for Android буюу Office документуудыг нээж унших аппликэшнийг Андройд таблетуудад зориулан удахгүй гаргах гэнэ.

Компаний эцсийн зорилго нь Office бүтээгдэхүүнээ аль болох олон төрлийн хэрэглэгчид хүргэх ажээ.

Харин зарим нэмэлт боломжууд нь төлбөртэй байх гэнэ.

Та iPhone хэрэглэдэг бол App Store руугаа ороод "Word", "Excel", "Powerpoint" зэргээр бичээд хайж суулгаж болох юм.