Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх сарыг 16 настнуудынх болголоо

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсад 16 нас хүрсэн хүн  иргэний  үнэмлэхээ  гардан авч, Монгол Улсын иргэн боллоо гэж  үздэг.

Нэг ёсондоо 16 нас хүрч  өөртөө  эзэн болох, нийгмийн амьдралд оролцох  оролцоо боломж  нь нэмэгдэж хариуцлага үүргээ илүү ухамсарлах хүний амьдралын хамгийн сайхан үе  юм. Тийм  ч учраас   Монголын залуучуудын холбоо  нь ирэх сарыг 16 настнуудын сар болгон  зарласантай холбогдуулан орон даяар аян  өрнүүлж,  Монгол Залуу хэмээх эрхэм алдрыг хүртэж байгаа 16 настнууддаа  олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тухайлбал,

  • 16 настнууддаа  “Миний мөрөөдөл- Миний зорилго ” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд
     
  • “Спортлог залуу нас” спортын арга хэмжээ  
     
  • “Эрүүл идэвхтэй амьдрал” 16 настнуудын явган аялал
     
  • “Эдийн засгийн харилцаа”-нд мэдээлэл сургалт 
     
  • 16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээг хэвшүүлэх 
     
  • “Иргэний андгай өргөх ёслол” зэрэг ажлуудыг зохион байгуулах юм байна.

Энэхүү аян  арваннэгдүгээр сарын 01-нд эхлэх бөгөөд албан ёсны нээлт нь Багахангай дүүрэгт болох юм.