Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн Засаг даргыг Анкара хотод зочлохыг урилаа

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын орлогч дарга Али Гөкшин Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн юм. 

Нийслэлийн Засаг дарга ноён Али Гөкшин, Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Мурат Карагез болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, хоёр хотын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргаБид 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Үүнд танай улсаас ихээхэн дэмжлэг туслалцаа авахыг хүсч байна. Танай улсын жуулчдыг татахын тулд бид нийслэлдээ Турк соёлыг шингээсэн бүхий л зүйлийг бий болгох болно. Тийм ч учраас аялал жуулчлалын тал дээр дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэсэн юм.

Харин Анкара хотын орлогч дарга ноён Али ГөкшинБид Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Тэр тусмаа аялал жуулчлал бол их чухал салбар. Энэ салбарт хамтран ажиллахад таатай байх болно” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг даргыг Анкара хотод зочлохыг урьж, ах дүү харилцаатай хотуудын хувьд эдийн засаг, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, бүтээн байгуулалт гээд бүхий л талаар дэмжиж ажилахад бэлэн байгаагаа хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.