Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ХАЛЛОВИНЫ тухай таны мэдэхгүй баримтууд

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN

Өнөөдөр Халловины өдөр. Жил бүрийн аравдугаар сарын 31-нд Христийн шашинт зарим орнууд энэ өдрийг өргөн тэмдэглэж ирсэн юм. 

Харин өдгөө энэ баяр алдаршиж дэлхий нийтээр өргөн тэмдэглэх болсон. Сүүлийн жилүүдэд манай орны хүүхэд залуус ч бас энэ баярт ач холбогдол өгч оролцож байгаа билээ. 

Нас барагсад, хар шидтэн, сүнснүүдэд зориулсан шашны зан үйлээс үүдэлтэй Халловин нь өдгөө тэмдэглэж буй хүмүүстээ баяр баясгалан, аз жаргал, сэтгэл хөдлөл авчирдаг болжээ. 

Ингээд Халловины тухай сонирхолтой баримтуудыг уншина уу.

Эх сурвалж: BusinessInsider

 

Халловины баярын хувцаслалт Кельтүүдээс гаралтай

Кельтүүд арваннэгдүгээр сарын үед хүний ертөнц болон сүнсний ертөнцийг тусгаарлаж буй хананд завсар гарснаас үүдэж сүнснүүд орж ирэх боломжтой болдог гэж үздэг байжээ. Үүнтэй холбоотой тэд баяр наадмын үеэр тусгай хувцас өмсөж, баг зүүдэг байжээ.
 

Халловин бол арилжааны хамгийн том баяр

АНУ-ын чихрийн үйлдвэрлэгчид дунджаар энэ өдөр 2 тэрбумын орлого олдог. Нийт 90 сая паунд амттан зарагддаг гэсэн үг. Харин нийт 6 тэрбум долларыг хүмүүс энэ баярт зориулан үрдэг байна. Ихэнх мөнгө нь хувцаслалт, амттан, чимэглэл зэрэгт зарцуулагддаг аж.
 

Халловины амттан хортой гэдэг нь үндэслэлгүй

​Эцэг эхчүүд Халловины баяраар хүүхдийнх нь амттан хортой эсвэл дотроос нь сахлын хутга гарч ирэх вий гэдгээс их айдаг. Түүхэнд хоёр хүн амттанаас болж нас барж байсан гэсэн мэдээлэл байдаг ч яг үнэндээ өөр шалтгаантай юм байна. 
 

Халловин бол Хар шидийнхний Шинэ жил

Ирланд, Шотланд зэрэг орнуудын хэрэглэдэг Кельтүүдийн хуанлигаар энэ баяр нь жилийн эцэст болдог юм байна. Тиймээс хар шидийнхний шинэ жил гэж үзэж болно. Тус баяраар бэлтгэсэн идээ ундааг сүнснүүд болон үхэгсдэд зориулдаг байна. 
 

Халловины бэлгэ тэмдэгүүд учир шалтгаантай

Хар муур, аалз, сарьсан багваахай зэрэг нь тус баярын бэлгэ тэмдэг бөгөөд Хар шидтэнгүүдийн домогтой холбоотой аж. Энэ гурав нь шулмын талын амьтад учир муу ёрыг бэлгэддэг байна. 
 

Халловины өдөр Холливуудад Утсан шүршигч тоглоом зарах юм уу хэрэглэвэл 1000 долларын торгуультай

Энэ дүрсгүй тоглоом нь 2004 оноос хойш Холливуудын гудамжинд хориглогджээ. Үүний дараагаар хэдэн мянган уйдсан хүмүүс тус тоглоомыг хууль бусаар худалдан авч гудамжийг ёстой нэг бужигнуулдаг болсон гэнэ.
 

Хулууны оронд манжин байвал ямар вэ?

Эртний домогт Кельтүүдийн домогт Жак гэгч төөрсөн сүнсээ олохын тулд манжингаар дэнлүү хийж байсан. Энэ уламжлалыг даган Халловины баяраар манжингаар дэнлүү хийдэг байсан боловч 1800-аад оны үед АНУ-д манжин олдоц муутай болж оронд нь хулууг ашигладаг болсон байна. 

 

Халловин гэдэг нэр Католикуудаас гаралтай

Халловмас гэж Католикуудын тэмдэглэдэг баяр байжээ.  11 дүгээр зууны үеэс энэ баярыг аравдугаар сарын сүүл үед тэмдэглэж байхаар төлөвлөсөн аж. Гурван өдөр үргэлжилдэг энэхүү баяраар  хүмүүс нас барсан хүмүүсийн төлөө залбирдаг байжээ.  Энэ нэр яван явсаар 18 дугаар зууны үед Халловин болсон байна. 
 

Халловинаар тэргэл сар гарах нь тун ховор

Аймшгийн кино, Халловины баярын чимэглэлд түгээмэл ашиглагддаг тэргэл сар, түүний урдуур нисэж буй шулам зэрэг нь бодит амьдрал дээр тун ховор тохиолдох ажээ. Халловинаар тэргэл сар гарч байсан тохиолдол хамгийн ойрхондоо 2001 онд байсан бол өмнөх нь 1955 онд байжээ. Харин дараагийн тэргэл сар 2020 онд тохиолдох гэнэ.