Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Швед Палестинийг хүлээн зөвшөөрсөнд Израйлийн барьсан хариу

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шведийн засгийн газар Палестин улсыг хүлээн зөвшөөрснөөр ийм алхам хийсэн Европын анхны томоохон улс боллоо.

Харин үүнд Израйлчууд ихээхэн дургүйцэж IKEA тавилгатай холбож хошигносон мэдэгдэл хийжээ.

Израйлийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман үүнийг “харамсмаар шийдвэр” гээд “Шведийн засгийн газар Ойрх Дорнодын асуудлыг тэдний гэртээ угсардаг IKEA тавилгаас хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй” гэжээ.

Харин Шведүүд ч дуугүй өнгөрсөнгүй.

Шведийн Гадаад Хэргийн сайд Маргот Волстром “Израйлийн Гадаад Хэргийн сайдад нэг IKEA тавилга илгээхдээ баяртай байх болно. Тэр түүнийг угсрахад хамжилцах хүн, тусламж, сайн гарын авлага хэрэг болдгийг ойлгох байх” гэжээ.