Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Эрээн хотоос бараа худалдан авахдаа бичгээр гэрээ хийж байхыг анхаарууллаа

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Манай улсын зарим иргэд БНХАУ-д худалдаа хийх зорилгоор хилээр нэвтрэхдээ авч явсан гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохих ёсны лабораторид шалгуулалгүйгээр, цөөн тоогоор зөөж оруулсан нь БНХАУ-ын хуулийг зөрчсөн үйлдэл тул барааг хурааж авсан тохиолдол сүүлийн үед багагүй гарч иргэд санхүүгийн өндөр торгуульд унаж байна.

Хэрэв иргэн та БНХАУ-д худалдаа хийх зорилгоор гуравдагч оронд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг хятад улсын хилээр нэвтрүүлэхээр бол уг бараа, бүтээгдэхүүнийг стандартын дагуу шинжлүүлж гарал үүслийн болон БНХАУ-ын стандартад нийцсэн тухай бичгийг дотоодын холбогдох байгууллагаас авах шаардлагатайг анхаарна уу.


Түүнчлэн иргэд БНХАУ-ын Эрээн хотын “Шэнтун” болон бусад тавилгын захаас бараа худалдан авахдаа мөнгөө бэлнээр төлөхөөс гадна бичгээр гэрээ хэлцэл үйлдэж байхгүй бол таны эд бараа Монголд ирсэний дараа дутах, хагарч гэмтэх болон ирэхгүй байх асуудал гарч иргэн та өөрийн буруугаас мөнгө, эд хөрөнгөөрөө хохирч болзошгүйг Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яамны Консулын газраас анхааруулж байна.