Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэхийнхэн Эболагаас урьдчилан сэргийлэх бэлтгэлийг хэр хангав

ikon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа эбола вируст халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалах, бэлэн байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комис болон холбогдох мэргэжлийн байгуулагуудыг оролцуулан  Чингис хаан олон улсын нисэх буудал, Буянт Ухаа боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үүрэг, чиглэл өглөө.

Мөн МХЕГ, ЭМЯ, Хилийн мэргэжлийн хяналтын албаны мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийн хурлыг зохион байгуулжээ.

Хурлаар: 

  • Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг олон улсын стандартын дагуу зохион байгуулах 
     
  • Бэлтгэл бэлэн байдлыг хэрхэн хангах асуудлыг ярилцаж 
     
  • Уг нисэх буудал, хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад ажиллаж байгаа албан хаагчдыг хамгаалах хувцас, хэрэгсэл 
     
  • Халдваргүйтгэлийн бодис, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангах, нөөц бүрдүүлэх 
     
  • Тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангахад хөрөнгө шаардлагатай байгааг Улсын онцгой комисст уламжилсан байна.

Энэ хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссоос Засгийн газрын 346 дугаар тогтоолд заасны дагуу шаардагдах хөрөнгийг зарцуулах шийдвэрийг гаргажээ.