Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Газын зурвас дахь байшин барилгыг нурааж эхэлжээ

Б.Даваахүү
2014 оны 10 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

Египетийн Засгийн газар Палестины Газын зурвастай хиллэдэг хил орчмын 500 метрийн өргөн, 10 км-ын урттай аюулгүй бүсийг байгуулах шийдвэрийн дагуу тухайн бүсийн байшин барилгыг нурааж эхэлжээ.

Ингэснээр Газ хотоос зэвсэгт бүлэглэл тус улс руу нэвтрэх болон Египетээс зэр зэвсэг нууцаар тээвэрлэх зэрэг асуудлууд арилна гэж албаныхан үзэж байгаа юм байна.

Газын зурвастай хиллэдэг Шинайн хойгийн хойд хэсгийн нутагт энэ сарын 24-ний өдөр террорист ажиллагаа болж, 30 гаруй цэрэг амиа алдсантай холбоотойгоор хэрэгжүүлж буй энэ арга хэмжээний хүрээнд нийт 800 гаруй байшин барилгыг дэлбэлэн нураах аж.

Египетийн Ерөнхий сайд Ибрахим Махлаб MENA агентлагаар дамжуулан аюулгүйн бус байгуулах захирамж гаргаж буйгаа албан ёсоор зарласан байна. Тэрбээр "Тус бүсийн оршин суугчид сайн дураараа нүүгээгүй тохиолдолд гэр орныг нь хүчээр хураан авах болно” хэмээсэн байна.

Зураг