Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Андрей Кайрола: НҮБ сэтгүүлчдийн аюулгүй байдалд анхаарал хандуулж байна

Д.Гэрэлцэцэг
2014 оны 10 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёрны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл, ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгох тогтоолыг өнгөрсөн жил гаргасан.

Тиймээс уг өдрийг энэ жил анх удаа тэмдэглэх гэж байна. “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага нь энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Мэдээлэл харилцааны зөвлөх  Андрей Кайрола урьж, энэ өдрүүдэд зарим арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа юм. Сэтгүүлчдийн аюулгүй байдал цаашлаад тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгааг таслан зогсоох асуудлаар Андрей Кайролатай ярилцлаа.

-Сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбоотой энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлсэн. ЮНЕСКО мөн энэ асуудалд анхаарал хандуулах болсон талаар яриагаа эхлүүлье?

-Сэтгүүлчид олон нийтэд үнэн бодитой мэдээлэл хүргэж байгаагийнхаа төлөө ямар нэг байдлаар заналхийлэлд өртөх, бие махбодь биологи сэтгэл сэтгэл зүйн дарамтанд орох амь насаа алдах нь их болсон .

Өнөөдөр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь дэлхий нийтийн анхаарах асуудал болсон гэж болно. Сүүлийн арван жил гэхэд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амиа алдсан байна. Тодруулбал, олом нийтэд мэдээлэл хүргэх гэж байгаагийнхаа төлөө долоо хоног бүрт нэг хүн амиа алдаж байгаа үг.

Тиймээс энэ асуудал нь яах аргагүй НҮБ-ын үйл ажиллагааны Төлөвлөгөөний гол асуудлын нэг болж байгаа юм. НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө нь аливаа бэрхшээлийг давахад НҮБ-ын нэр хүндийг ашиглах, асуудлыг шийдвэрлэхэд бусдад иш татах гол зүйл болгох олон боломжийг олгож байдаг.

Өөрөөр хэлбэл, HYБ-ын төрөлжсөн байгууллагуудыг НҮБ-ын гишүүн улсууд, хүний эрхийн байгууллага, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа сэтгүүлчдийн хангах, тэр орчныг нь бүрдүүлэхэд хамтран ажиллах ажиллагааг идэвхжүүлэх зорилгптой байдаг. Энэ асуудал нь ЮНЕСКО-гийк анхааралд орж байна гэдэг бол үнэхээр анхаарах ёстой асуудлын нэг болсон гэдэг нь харагдаж байна. Сэтгүүлчдийн эрх зөрчигдсөн асуудлаар “Глоб Интэрнэшнл” байгууллага нь 2005 оноос мониторимгийн судалгааг хийж эхэлсэн. Судалгаанаас гарсан дүнгээ ЮНЕСКО-д илгээдэг.

Харин ЮНЕСКО нь НҮБ-ын салбар байгууллагын хувьд сэтгүүлчидтэй холбоотой энэ асуудлаар төлөвлөгөө гаргасан гэж болно. Ингэснээр бодлогын зохицуулалт хийхэд нь ЮНЕСКО ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа хэрэг юм.

-Тэгэхээр НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө гарснаар хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн энэ асуудалд ямар эерэг өөрчлөлт гарах бол?

- Энэхүү төлөвлөгөө гарснаар аливаа хүндрэл бэрхшээл гарсны дараа бус өмнө нь хамгаалах асуудалд нухацтай анхаарах юм. Тухайлбал, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах бус харин урьдчилан сэргийлэх механизмыг бий болгох юм.

Эмэгтэй сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг орхигдуулж болохгүй.

Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийг яллахгүй байгаагийн гол учир шалтгааныг олж таслан зогсоох хэрэгтэйг анхааруулах учиртай. Үүний зэрэгцээ авлига, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэг холбоотой асуудлуудад хууль хэрэгтэй байна.

НҮБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө нь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаарх олон улсын туршлагад суурилсан байгаа. Гэсэн хэдий ч мэдээлэл солилцох оновчтой шийдэлд хүрэх, харилцан суралцах, Туршлага солилцох, шалгарсан туршлагыг нь төрөл бүрийн бүс нутаг, үндэсний онцлогт тохируулан нэвтрүүлэх талааар анхаарч ажиллах шаардлага бий.

-Сэтгүүлчдийн аюулгүй байдал хамгийн их зөрчигдөж байгаа орон гэвэл?

- Филиппин, Мехсик зэрэг улсыг нэрлэж болно. Эдгээр улсын сэтгүүлчид мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж яваад янз бүрийн халдлага, аюул заналд өртөж байна. Үүний зэрэгцээ дайн байлдаан, сөргөлдөөнтэй орнуудад ажиллаж буй сэтгүүлчдийн аюулгүй байдал маш том асуудал болсоор байна. Тэр дундаа эмэгтэй сэтгүүлчийн аюулгүй байдлыг хангах асуудлыг орхигдуулж болохгүй.

-Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл нь ял шийтгэлгүй үлдэж буйтай хэрхэн тэмцэх ёстой бэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдэгчийг ял шийтгэлгүй үлдээх нь үнэнд огт нийцэхгүй. Хүчирхийлэл үйлдэгчээс эрүүгийн, иргэний захиргааны, сахилгын хариуцлага нэхэх ёстой. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтантай холбоотой үүссэн асуудлын ихэнх нь шийдэгдэхгүй үлддэг.

Ихэнх тохиолдолд сэтгүүлчид хохироод үлддэг энэ асуудалд анхаарах нь зүйтэй.

Хэрэгт холбогдсон этгээдүүдийг баривчилж, шийтгэдэггүй. Энгийнээр бол зохих шийтгэл хүлээлгэхгүй, хохирогчдын төлбөрийг барагдуулахгүй байсаар байна. Энэ байдлын эсрэг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллага болон ЮНЕСКО хамтран ажиллаж байгаа юм. Бидний гол зорилго бол сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох явдал юм.

-Таны зүгээс Монгол ийм нөхцөл байдалд ямар зөвлөгөөг өгөх бол?

-Мэдээж Монгол ардчилсан улс. Мөн НҮБ-ын гишүүн орон. Тиймээс хэвлэл мэдээлэл, сэтгүүлчидтэй холбоотой энэ асуудал илүү нээлттэй, идэвхтэй хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ихэнх тохиолдолд сэтгүүлчид хохироод үлддэг энэ асуудалд анхаарах нь зүйтэй.

Зураг