Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн соёрхолт зураач Д.Болд олджээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:44 2014/11/02

Энэ сарын 27-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод алга болоод байсан Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Д.Болд олдсон талаар албан бус эх сурвалжууд мэдээлж байна.

Шог зураач С.Цогтбаяр, болон зураач н.Чулуунбаатар нартай утсаар холбогдож энэ талаар тодруулахад "Д.Болд ах маань эсэн мэнд олдсон. Хаанаас, яг хэзээ олдсон талаар тодорхой мэдээлэлгүй байна" гэлээ.

11:16 2014/10/31

Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Д.Болд энэ сарын 27-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотод алга болсон талаарх мэдээллийг ГХЯ-наас тодрууллаа.

Зураач Д.Болд гэр бүлийн хамт АНУ-д уран зургийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож явсан бөгөөд 27-ны өдөр Нью-Йорк хотод ирсэн даруйдаа төөрч алга болсон байна. 

Түүний эхнэр Я.Оюунчимэг 27-ны өдрийн 22:00 цагийн орчимд Нью-Йорк хотод байрлах Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газарт хандаж тусламж хүссэн учир байнгын төлөөлөгчийн газраас Орон нутгийн цагдаад хандаж эрлийн ажиллагаа явуулж байгаа ч одоогийн байдлаар Д.Болдын сураг гараагүй байгаа ажээ.

Харин энэ талаарх мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт ирээгүй байна.
 
Төрийн соёрхолт, зураач До.Болд И.Репиний нэрэмжит Уран Зургийн Академийг 1977 онд дүүргэсэн.

Тэрээр тухайн үедээ реалист үзэл баримтлал давамгайлсан зураачдын дунд цоо шинэ өнгө аяс бий болгож, уламжлалт хэв маягаа эвдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн дүрслэх урлагийн салбарынхан ярьдаг юм.

Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн бөгөөд 2012 онд Англи дахь Олон улсын намтрын төвөөс түүний гавьяа зүтгэлийг үнэлж тус оны “Шилдэг мэргэжилтэн”-ий нэгээр шалгаруулж байжээ.