Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хурлаа хийх үү

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ойрын үед хуралдана гэх мэдээлэл цацагдах болсон.

Энэ талаар АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Г.Даваабаатараас тодруулсан юм. Тэрбээр “АН-ын ҮЗХ хуралдана гэсэн мэдээлэл ирээгүй. Гадуур ийм цуурхал тараад байх шиг байна. Энэ бол худал мэдээлэл” гэсэн хариу өглөө. 

Харин маргааш АН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордонд 9.00 цагт эхлэх юм байнаУг зөвлөгөөнд 21 аймаг, есөн дүүрэг, 331 сумын намын дарга нар оролцох бөгөөд хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болно гэдгийг хэллээ. 

Тэгэхээр АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдана гэсэн албан ёсны тов гараагүй байгаа юм байна.