Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн технологийн гайхамшиг Эрдэнэтэд

СУРТАЛЧИЛГАА
2014 оны 10 сарын 31
iKon.MN

 Намрын налгар өдөр гэрлүүгээ харих зуур 50 орчим насны үйлдвэрийн инженер ахтай хөөрөлдөөд амжив.

“Мэдээлэл харилцаа холбооны үсрэнгүй хөгжилд хүн бүр интернэтээр мэдээлэл солилцож, хөгжлийн ирээдүй болсон залуусын дунд ч хот хөдөөгийн ялгарал багасаж эхэлж байна. Өндөр хурдны интернэт гэж 512КВ хурдандаа Эрдэнэтчүүд бид өнөөдрийг хүртэл сэтгэл хангалуун байсан. Эрдэнэтэд интернэтээр мэдээлэл эрж хайж байгаа нэгэн нь хүлцэнгүй байх зан чанарыг давхар эзэмшсэн байх ёстой” хэмээн ёжилж хэлсэн, ярьсан бүхэн нь нэгийг бодогдуулж, энэ ах мэдээллээс хоцордоггүй хүн байна гэсэн сэтгэгдэл төрөв.

“Ойрын үед ойр дотны хүмүүстээ IPTV-гийн гурвалсан үйлчилгээг авахыг санал болгож байна. Үүнээс л хоцорвол мэдээллээс, эрин үеэс хоцрох гээд байгаа юм шиг санагдаад байгаа” хэмээн тэрээр сонирхолтой олон зүйлсийн талаар надтай хуучлан ярилаа. 

Сэтгүүлчээс ч илүү мэдээлэл сайтай ахын яриаг сонссоны дараа мэдээлэл харилцаа холбоог дагаж хүний амьдралд ирж буй технологийн гайхамшиг манай хаалгыг, бүр Эрдэнэт хотод хүч түрэн орж ирсэн нь анзаарагдав.Зам дагаж хөгжил ирдэг хэдий ч харилцаа холбоог дагаж бүр их дэвшил ирдэг болсон цагт бид амьдарч байна. Хайсан мэдээллээ олохдоо интернэтийн хурданд найдаж хамаг тэвчээрээ барж суух нь хотынхонд тулгарах бэрхшээл байхаа больсон.

Энгийн жишээгээр манай Эрдэнэтчүүд ч мөн адил 11-р сарын 1-нээс эхлэн 3-6 МВ интернэтийн хурдаар Youtube-ийн бичлэгийг гацахгүй үзэх боломжтой болохнээ. 

Саяхан 10-р сарын 24-нд Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Unplugged Night” бие даасан тоглолт Эрдэнэт хотын залууст үнэ төлбөргүй тоглогдож байгаа гэсэн сургаар Эрдэнэтийн төвд орших Хангарьд Паласт очлоо. Өнгө гэрлийн гайхамшгийг гайхуулах орчин, тайз засал ойрын хэдэн жилдээ Эрдэнэтэд хараагүй гэж хэлбэл хилсдэхгүй. Юнивишн компанитай хамтарч ажиллаж байгаа төрийн соёрхолт дуучны маань бүрэн хэмжээний тоглолтод урилгаар ТВ Коктейл хамтлаг, амьд хөгжмийн Лемонс хамтлаг оролцсон юм.

Хөгжмийн дуугаралт, хөгжим аппаратур ёстой л Юнивишнийн санал болгож буй дуу дүрсний өндөр чанарыг мэдрүүлнэ гэдэг шиг хөгжим дуугаралтын гайхамшгийг үзэгчдэд мэдрүүллээ. Тэдний хэлж байгаагаар Юнивишн 2.0-ийг сонгосноор хэрэглэгч телевизээ хүссэнээрээ удирдах жинхэнэ эрх чөлөөг мэдрэх болно гэсэн. Тоглолтон дээр ирсэн хүмүүс үзсэн харснаа хоорондоо хуваалцдаг шиг, телевизээ үзэх зуураа таалагдсан бүхнийхээ сэтгэгдлээ Юнивишнээрээ хоорондоо хуваалцах боломжтой болсон гэсэн.

Мөн “Live суваг” гэдэг нь яг л ийм дахин давтагдашгүй концерт, шоу тоглолт зэргийг гэртээ гэр бүлээрээ бодит орчинд нь байгаа мэт шууд хүлээн авах гээд үүнээс ч олон дэвшлүүдийг хэрэглэгчдэд олгож байгаа гэсэн.

 

Энгийн үгээр тайлбарлавал гар утасны үйлдлийн систем шинэчлэгдэхэд тэдгээрийн хурд нэмэгдэж, ашиглахад хялбар болдгийн адил Юнивишн 2.0 нь хэрэглэгчдэд илүү шинэлэг, илүү ухаалаг шийдлүүдийг агуулсан цоо шинэ системийг зөвхөн Эрдэнэтийн хэрэглэгчдээс эхлүүлж байгаа гэдэг нь таатай санагдсан.

Зурагтаа хүссэнээрээ удирдах жинхэнэ эрх чөлөө гэдэг нь чухам юу болохыг тодруулахад: Одоо гарч байгаа нэвтрүүлгийг урдах ажлаа хойш тавин үзэх шаардлагагүйгээр хүссэн нэвтрүүлгээ өөрт тохиромжтой цагтаа нөхөж үзэх боломжтой бөгөөд бүр ухрааж, зогсоож, бичиж болох зэрэг маш олон давуу талуудтай болсон юм. 

Ирсэн зочин буцдагийн адилаар нижгэр нээлт, халуун алга ташилт, сэтгэл хөөрөл гээд Монголын мянга мянга залуусын сэтгэл зүрхийг байлдан дагуулсан дуучин Д.Болдын “Unplugged Night” тоглолт олон жил уулзаагүй уран бүтээлчийг фенүүдтэй нь уулзуулж, хэзээ ч мартагдашгүй тэрхүү мөчийг Юнивишн бэлэглэлээ.Сониуч зан хөдлөн үйлчилгээний салбараар нь саяхан ороод гарахад урьдчилсан захиалга өгсөн 1000 хэрэглэгчдийн 870 нь аль хэдийнээ тодорсон гэсэн нь хүн бүхэн нэгийг бодож хоёрыг тунгааж сонголтоо хийхэд энэхүү арга хэмжээ дөхөм болсон бололтой.

Энэ дашрамд хэлэхэд шинээр хэрэглэгч болоход олон олон бэлэг байгаа гэсэн “Юнивишн Эрдэнэт хотод” нээлтэд зориулсан урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.

Эцэст нь дүгнэхэд Юнивишн Эрдэнэтийг доргиож чадлаа. Хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхдаг танай гэр бүлд Юнивишн 2.0 улам бүр халуун дулаан уур амьсгалыг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.