Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт болж байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

“Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр” ирэх сарын 02-ны өдөр тохиох гэж байна.

Глоб Интернэшнл төвөөс анх удаа энэ өдөрт зориулан кампанит ажил зохион байгуулж, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт, ярилцлагыг хийж байгаа юм.

Нээлттэй нийгэм форумын байранд зохион байгуулагдаж буй энэхүү уулзалтад Хууль зүйн яам, Нээлттэй Нийгэм форум, ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн төлөөлөл болон сайн дураараа сонирхсон хүмүүс оролцож байна.

Уулзалт, ярилцлагын үеэр Хүний эрхийн ТББ-ын Форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн “Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” тайлангийн тухай мэдээлэл хийж, оролцогчид санал бодлоо хуваалцаж байгаа ажээ.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 02-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр” болгох тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр баталсан юм байна.