Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал хойшлогдлоо

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ MPA.mn

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ерөнхий сайдыг огцруулах саналтай холбогдуулан тус намын бүлэг ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл завсарлага авах хүсэлт гаргав.

Тэрээр Ерөнхий сайдыг огцруулахтай холбогдсон болон цаг үеийн бусад асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан.

Гэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс хуралдаанаа түр завсарлуулсан. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа үргэлжлүүлэн хуралдаж ярилцах шаардлагатай байна гэдгийг хэлсэн юм.

Ингэснээр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нарын 28 гишүүнээс 2014.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн асуудал дахин хойшлогдлоо.

Өмнөх долоо хоногт Шударга ёс эвсэл мөн завсарлага аваад байсан юм.

Ийнхүү хэлэлцэх асуудлаар завсарлага авснаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.