Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Нэгдсэн яамд хоёр дэд сайдтай байх уу?

Д. Болор
2014 оны 10 сарын 31
Зууны мэдээ
Зураг зураг

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээр зургаан яам нэгдэж гурав болсон. Нэгдсэн яамдууд тус бүртээ хоёр дэд сайдтай байх талаар эх сурвалж мэдээллээ.

Өөр, өөр чиглэлтэй яамд нэгдэж байгаа учраас салбараа мэдэх дэд сайдууд нь заавал байх ёстой гэж үзсэн гэнэ.

Өмнө нь ажиллаж байсан дэд сайд нарыг нь өөрчлөхгүй, хэвээр үлдээнэ гэж тохирчээ.

О.Эрдэнэбүрэн, Д.Доржпүрэв нар Уул уурхай, эрчим хүчний дэд сайдууд байх бол Х.Ержан, Г.Байгальмаа нар Зам тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллах болжээ. Харин Сангийн яам нэг дэд сайдтай байхаар болсон байна.

 

Зураг