Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн наадмын орлогоос 30 мянган ам.доллар хандивлажээ

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 31
Монголын мэдээ
Зураг зураг

БНСУ-ын ССАЖЯ-ны Хэлтсийн дарга Ким Дун Ан тэргүүтэй албаны хүмүүс манай оронд иржээ.

Тэд Азийн наадмын олсон орлогоос 30 мянган ам.долларыг манай МҮОХ-д хандивлах гэж ирсэн бөгөөд дэд ерөнхийлөгч Ц.Дамдинд гардуулан өгсөн байна.

“Инчеон-2014” Азийн зуны спортын XVII наадмын үеэр Ази тивийн 45 орны тамирчид спортын 36 төрлөөр ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөний зэрэгцээ соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан юм.

Манай орон ч уг арга хэмжээнд идэвхтэй оролцож үндэсний хувцсаа амжилттай сурталчилсан ажээ.

Зураг