Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гансүх нарын хорих ялыг өөрчиллөө

А.Ням-Өлзий, iKon.mn
2014 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:36 2014/10/31

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд дараах өөрчлөлтийг оруулсан байна. 

  • Ч.Гансүх, Д.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 2701 дугаар зүйлийн 2701.2-т зааснаар буюу хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн гэж ял шийтгэл оногдуулсан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ч.Гансүхэд оногдуулсан ялыг 100 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7 жил хорих ял болголоо.
     
  • Д.Энхбатад оногдуулсан ялыг 50 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, татварын улсын байцаагч хийх эрхийг 5 жил хасаж, 6 жил хорих ял болгон өөрчиллөө.
     
  • Улсын Ерөнхий прокурорын эсэргүүцлээс Балжирын Жаргалыг хуурамч шинжээчийн дүгнэлт гаргасан талаарх дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхээс оногдуулсан 21 сая төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээв. Ингэхдээ Балжирын Жаргалын цагдан хоригдсон хоногийг торгох ялд дүйцүүлэн түүнийг дээрх ялыг эдэлсэнд тооцсон байна.

Мөн Ч.Даваасүрэнд оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

17:14 2014/10/31

Ч.Гансүх нарын шүүх хурал завсарлалаа 

Үндэсний татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал сая завсарлаж, шүүгчид зөвлөлдөж эхэллээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчид зөвлөлдөөд Ч.Гансүх нарын ялыг хэвээр үлдээх эсэхийг шийдэх юм.

Хяналтын шатны хуралдаанд шүүгдэгч нарын 15 өмгөөлөгчөөс гадна иргэний хариуцагч нар оролцож байна. 

08:01 2014/10/31

Ч.Гансүх нарын хяналтын шатны шүүх хурал болно

Татварын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Б.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд болно.  

Анхан шатны шүүхээс  Ч.Гансүх, Б.Энхбат нарт чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял, Ч.Гансүхийн дүү  Ч.Даваасүрэнд гурван жилийн хорих ял ногдуулсан.

Ч.Гансүхийн хууль бусаар олсон 2 тэрбум 845.309.193 төгрөгийг хурааж, төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. 

Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Буяннэмэхэд Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2,  Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2,  Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож, Б.Буяннэмэх, Х.Хандсүрэн, Б.Жаргалсайхан нарыг цагаатгасан юм.    

Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс ШШҮХ-гийн Эдийн засгийн шинжилгээний хэлстийн дарга Б.Жаргалыг хэрэгт хамааралгүй хэмээн цагаатгасан билээ. 

Хэрэгт холбогдсон 13 хүний дөрвийг нь өмнөх шатны шүүхүүдээс цагаатгасан ч Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар шүүгдэгчээр татагдсан бүх хүний хэргийг хянаж үздэг байна. 