Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орост хэн хамгийн баян амьдарч байна вэ?

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Лента.Ру сайт Оросын тэргүүн баячуудыг үндэс угсаагаар нь жагсааж, чухам ямар үндэстнүүд Орос оронд хамгийн чинээлэг амьдарч байгааг гаргажээ.

Ингэхдээ Forbes сэтгүүлийн 2014 оны хамгийн баян 200 Орос бизнесмэний жагсаалтыг үндэс болгосон байна.

Тэдний нийт хөрөнгийн хэмжээ 481.15 тэрбум доллар.

Баян Орос иргэдийг үндсэнд нь гурван түвшинд хуваажээ.

  • Их гурвал

Орос (165 тэрбум), Еврей (122.3 тэрбум), Украйн (70.4 тэрбум)

  • Дундаж бүлэг

Татар, Армен, Уулын еврей, Азербайжан, Ингуш, Чечень, Осетин, Узбекүүд. Тэд тус бүрдээ 24 тэрбум доллар хүртэл хөрөнгөтэй.

  • Бага бүлэг

Авар, Араб, Белорусь, Грек, Гүрж, Кабардин, Казах, Курд, Лезгин, Литва, Молдовчууд. Тэд тус бүрдээ 7 хүртэл тэрбумын хөрөнгөтэй ажээ.

 

Эдгээр 22 үндэс угсаатнууд Оросын хүн амын дийлэнх буюу 126.4 сая иргэдийг бүрдүүлдэг гэнэ.