Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

УЕПГ: СЭРЭМЖЛҮҮЛЭГ

ikon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын хоёр иргэн  гадаад улсын банкны виза болон мастер картыг хуурамчаар үйлдэж, Монгол Улсад ирээд  Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итали зоогийн газрын “Хаан” банкны “Пос терминал” картын машиныг ашиглан хуурамч гүйлгээ хийжээ.

Ингэхдээ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 40 сая төгрөгийг  өөрсдийн харилцах дансанд шилжүүлэн авсан байна.

Тэд энэ хэрэгтээ Монгол Улсын гурван иргэнийг ашигласан байна. БНХАУ-ын иргэд энэ гэмт хэргийг үйлдэхдээ  хөрөнгө оруулалт хийнэ, хамтран ажиллана гэж итгүүлэн Монгол иргэдийн нэр дээр банктай гэрээ хийлгэж, пос терминал машин авахуулж түүгээрээ хуурамч төлбөрийн картыг уншуулж мөнгө гаргуулан авч улмаар БНХАУ руу гуйвуулдаг байна. Энэ асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна .

Иймд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг Улсын ерөнхий прокурорын газраас сэрэмжлүүлж байна.