Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөлийн зам маргааш, Сүхбаатарынх нөгөөдөр ашиглалтад орно

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдийн асуултад хариулж байна.

Тэрбээр энэ үеэр маргааш Хөвсгөл аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдоно. Харин нөгөөдөр Сүхбаатар аймгийн замыг нээнэ. Нээлтэд нь УИХ-ын дарга оролцоно.  2016 он гэхэд бүх аймаг хатуу хучилттай замаар Улаанбаатартай холбогдоно.гэдгийг хэллээ.

Өнгөрсөн сард Өмнөговь аймаг Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсон. Харин энэ сард дээрх хоёр аймгийн зам ашиглалтад орох нь. Ингэснээр энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн орон нутгийн зам ашиглалтад орж дуусаж байгаа аж.

Харин өнгөрсөн онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймаг болон Замын-Үүдийг нийслэлтэй автозамаар холбосон билээ.



Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт юм.