Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” аянд нэгдэцгээе

ikon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN

Сайн үйлс дэлгэрэх болтугай -

Дөрвөн настай М.Мөнххүслэн хүү Эх нялхасын эмнэлэгт байнгын хяналтанд байдаг юм байна. Анх 2 сартайдаа  зүрхний баруун зүүн ховхлог нь солигдож байршсан зүрхний гажигтай гэж оношлогдсон байна. 

Хүүгийн энэхүү онош нь эдгэшгүй гэсэн статустай бөгөөд эмнэлгээс цаашид 6 сар хүртэл амьдрах настай гэж тодорхойлсон аж. 
Гэхдээ хүү түүнээс хойш 4 нас хүртлээ энэ өвчинтэй тэмцэж байгаа нь ээжид нь асар их итгэлийг өгчээ.Тэрбээр хүүгээ эмчлүүлэх бүхий л боломжийг судалсны үр дүнд Энэтхэгийн нэг эмнэлгээс туслах боломжтой гэсэн хариуг авчээ. 

Гэвч хүүгийн цусан хангамж өдрөөс өдөрт муудаж байгаа тул маш яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай юм байна. 
Хүүд туслахыг хүссэн хэсэг залуус нэгдэж “МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” нэртэй сайн үйлсийн аянг эхлүүлжээ. Ингэснээр туслахыг хүссэн бүх хүнд олон боломж нээгдэж байна. 

Та хүүд туслахыг хүсвэл:

-“UE BOX” хандивын хайрцаг тантай хаана ч таарсан хандив өгөх боломжтой.
-“ЗҮРХ, HEART” мэссэжийг 155889 тусгай дугаарлуу илгээснээр хүүд тусална. Нэг мессэж 550₮ ажээ. 
-Сайн үйлсийн сайн дурын клубуудын дунд сагс волейболын тэмцээн зохион байгуулагдах юм байна. 
-“МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” фото явган аялал, 
-“МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” дугуйн аялал зэрэгт оролцох боломжтой.
-“МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” Өргөө кино театртай хамтарсан хосуудын гэрэл зургийн үйлчилгээнд хамрагдаж хүүд туслаарай.
-“МӨНХ ЦОХИЛОХ ЗҮРХ” хуудсанд нэгдэж нэмэлт мэдээллийг аваарай.

Бичлэг: