Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЦАХИМ ДАЙН: Байж болох таван хувилбар

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN

Америк дэлхий нийтийг хамарч, сүйрэл дагуулсан хакерийн довтолгоонд өртөхөд бэлэн байна. Энэ халдлага эдийн засгийн болон улс төрийн тогтолцоонд ихээхэн хор хохирол учруулахын дээр олон хүний аминд хүрч мэдэх тухай эх сурвалжууд бичиж байна. Энэхүү цахим сүйрэл хэрхэн болж өнгөрөх бол? 

Илоны их сургууль болон Pew Research Center 12,000 оролцогчийг хамруулсан томоохон хэмжээний судалгаа хийжээ. Энэ судалгаанаас Америкчуудын 61% нь 2025 он гэхэд цахим сүйрэл болно гэж итгэж байгаа нь харагдаж байна. Интернэт сүйрэл болно гэж хүмүүсийн үзэж байгаа дээр тулгуурлан шинжээчид энэхүү сүйрэл ямар байдлаар гарч болох талаар таван таамаглал дэвшүүлснийг сонирхуулья. 

1.Энэ хэрэгт Хятад оролцоно 

Судалгааны дүнгээс харахад 2025 он гэхэд БНХАУ нэгэнтээ ЗХУ-ыг хочилж байсан шиг “Хэрцгий гүрэн” гэдэг нэрийг зүүх бололтой. Энд сонирхуулахад хамгийн сүүлд Apple iCloud систем руу цахим халдлага үйлдсэн этгээдүүд нь чухамдаа Хятадууд байсан юм. Гэхдээ Солонгос болон Японы зэвсэгт хүчин, тусгай албадын сервер рүү БНХАУ халдаж магадгүй гэсэн таамаглал нь арай илүү бодитой байж мэднэ. Үүний шалтгаан нь Дорнод Хятадын тэнгис дэх сөргөлдөөн байж мэдэх юм. Дорнод Хятадын тэнгисийн нутаг дэвсгэр өөрсдийнх нь гэж Хятад үздэг бөгөөд энэ нутаг дэвсгэрийн ихэнх хэсгийг авахыг санаархдаг.

Хакерын довтолгоо гарсан тохиолдолд дэлхийн худалдааны 25 хувь нь өртөж мэдэхийн дээр тэнгисийн ёроолоор явах кабель дээр тулгуурласан харилцаа холбооны тогтолцоо гэмтэж болзошгүй юм. Хэрэв дайралт ирээдүйд болвол бусад систем, түүнчлэн энэ цаг үед бүтээгдсэн системүүд дайралтанд өртөж мэднэ. Үүний үр дүнд дэлхийн дайн эхэлж болзошгүй. 

2.Жижиг орнууд том орнууд руу довтолж мэднэ 

Өнөөдөр томоохон гүрнүүд хүч сул орнуудаас найдвартай хамгаалагдсан байгаа, учир нь цэргийн хүч тэр дундаа цөмийн нөөц боломж гадаад бодлогын гол бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм. Гэхдээ ойрын ирээдүйд бүх зүйл өөрчлөгдөж мэднэ.

Өнөөдөр АНУ болон бусад хөгжингүй орнуудаас програмистуудыг татахаар оролдож байгаа жижиг орнууд цахим ертөнцөөс хамааралтай байгаа дэлхий дээр өөрсдийн нөхцөл журмыг тогтоож мэдэх юм. Сирийн хакерууд Америкийн цөмийн зэвсгийг захирч чадах уу? Одоогоор үйл явдал ингэж өрнөн гэж хэлэхэд хэцүү, гэхдээ 2025 он гэхэд хүчний харьцаа эрс өөрчлөгдөж мэднэ. 

3.Улс орнуудын сөргөлдөөнийг корпорацийн болон өөр хоорондын дайн орлож мэднэ 

Өөр нэгэн хувилбараар 2025 он гэхэд улс орнууд оршин тогтнохоо больж ач холбогдлоо алдах гэнэ. Сүлжээний амьдрал дээр тулгуурласан дэлхий дээр хүмүүс нэгдэл болон нэгдэн, корпорацийн болон санаачлагын бүлэглэлүүд үзэл бодлын өөр өөр өнцөг баримтлагчдаар өөрсдийгөө хүрээлүүлнэ. Ийм тогтолцооны үед тусгай фракцууд хооронд цахим дайн дэгдэж мэдэх юм.

Өнөөдөр оршин тогтнож байгаа “Occupy” , “Цайны нам” мэтийн хөдөлгөөнүүд маргааш гэхэд л бодит сөргөлдөөнөөсөө салж, хакерын довтолгоо руу шилжинэ гэж шинжээчид таамаглажээ. 

4.Баячууд дахиад л ялна 

Зөвхөн томоохон компаниуд төдийгүй эдгээр компаниудын үйлчлүүлэгчид ч хакерын довтолгооны золиос болох гэнэ. Тэгэхээр муу санаатнуудыг шударга ёсны төлөө тэмцэгчид, анархистууд болон баячуудтай тэмцэгч гэж нэрлэж болохгүй болно. Баячууд хамгаалалтын хүчирхэг системд ихээхэн мөнгө хаях тул цахим дайн өрнөхөд аврагдаж үлдэх магадлал өндөр. Тэрбумтан болон саятнууд олон зүйл алдах ч тэднээс хамааралтай энгийн иргэд бүгдийг алдана. 

5.Шинэ MAD дэлхийг аварна 

Хүйтэн дайны үед баталгаажсан, харилцан биенээ устгах зарчим буюу "Mutual Assured Destruction" гэсэн зарчим  гарсан байлаа. АНУ болон ЗХУ цөмийн зэвсгийн тусламжтайгаар нэгнээ хэдхэн мөчийн дотор сөнөөж чадах учраас дайтахаас айдаг байв. Ирээдүйд ч энэ зарчим хүн төрөлхтнийг дахин аврах гэнэ. Дэлхийг хамарсан цахим халдлагын аюул заналаас айх айдас нь сүйрлээс сэргийлж болох юм. Гэхдээ жижиг улсуудын хувьд цахим довтолгоо аюул занал хэвээр л байна.

Эх сурвалж: vesti.ru