Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Иргэн 2014” програмыг хүлээн авлаа

ikon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем “Иргэн 2014” програмыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Энэхүү ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн, шүүгч Б.Ундрах, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Улрикэ Эбэлинг нар оролцсон юм.

“Иргэн 2014” програм нэвтэрснээр хэргийн хөдөлгөөнийг богино хугацаанд шуурхай, амжилттай зохион байгуулах технологийн боломж бүрдэж байна.

Энэ нь нэг талаас хэргийн оролцогчдын:

  • Шүүхэд мэдүүлэх
  • Шүүх хуралдаанд биечлэн оролцох 
  • Зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх юм.

“Иргэн 2014” програм нь хэргийн шийдвэрлэлтийн явцыг цогцоор нь харах, хэрэг хянан шийдвэрлэх техник ажиллагаа хөнгөвчлөгдөж, цаг хугацааны хэмнэлт бий болгох ажээ. 

Түүнчлэн шүүгч, шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийн давхардал, хийдэгдэл арилах бөгөөд статистик тайлан мэдээг шууд харах, гаргах, хэсэгчлэн гаргах, судалгаанд хэрэглэх боломжтой.

Мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүхийн ажилтнууд өөрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгоно.

Үүний зэрэгцээ шүүхийн ажилтнууд төдийгүй иргэдийн хувьд ч хэргийн талаарх мэдээлэл хайж олох ажиллагаа шуурхай, хялбар болох юм.