Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд насны хулгайч

Э.Пагма
2014 оны 10 сарын 30
Монголын мэдээ
Зураг зураг

Жил бүр 15 сая хүүхэд хурим хийж, эрүүл мэнд, боловсролоороо хохирч үлддэг гэвэл уншигч та итгэх үү. Жилээс жилд хөгжин буй дэлхийн өнцөг булан бүрт бага насны охид хүүхэд насандаа баяртай гэж хэлэн, хүнд хүчир амьдралд хөл тавьж байна.

Нэгэн баримт дурьдахад, Ойрхи дорнодын орнуудын есөн охин тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө хүнтэй гэрлэдэг бөгөөд тэдний хамгийн бага нь зургаа, долоохон настай бяцхан охид байдаг аж.

Тоглож наадах, сурч боловсрох хүүхэд насаа хүчээр хэн нэгэнд булаалгаж, хулгайлуулсан мянга мянган охины нэгээхэн төлөөлөл болох йемен охидын зургийг энэ удаа толилуулж байна. Энэ зураг дэлхийн хэвлэлийн шилдэг гэрэл зураг шалгаруулах ‘"World photo press-2012” наадмын “Орчин үед тулгамдаж буй асуудлууд” төрөлд тэргүүн байр эзэлжээ. Америкийн фото сурвалжлагч Степани Синклэйр 2011 оны зургадугаар сарын 10-ны өдөр энэхүү зургийг Йемений Хажжах хотод авсан байна.

Зурган дээрх хоёр охины ягаан хувцас өмссөнийг нь Тахани гэдэг бөгөөд тэрбээр зургаан настай байхдаа нөхөртэйгөө гэрлэжээ. Тухайн үед түүний нөхөр 25 настай байсан гэнэ.

Хүүхдийн гэрлэлт тэр болгон хүний хараанд өртөөд байдаггүй, голдуу нууц байдаг.

Харин хажууд нь зогсож буй охин мөн л түүний ангийн охин болох Гада. Тэр ч гэсэн үе мултарсан ах хүнтэй гэрлэн амьдралд хөл тавьсан нь энэ. Хэдийгээр насанд хүрээгүй хүүхэд хуримлах нь хууль бус явдал ч Йемен болон Афганистанд охид өөрөөсөө хэд дахин ах хүнтэй гэрлэх явдал цөөнгүй байдаг аж.

Олон улсын байгууллагын мэдээлж байгаагаар Йемен охидын талаас илүү хувь нь 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэдэг бөгөөд эцэг эхчүүд нь охиноо гэрлэхээсээ өмнө өөр олон хүнтэй харьцаанд орох, охиноо эдийн засаг мөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд орохоос сэргийлэх үүднээс эрт гэрлүүлдэг байна. Хүүхдийн гэрлэлт тэр болгон хүний хараанд өртөөд байдаггүй, голдуу нууц байдаг.

Түүнчлэн, насанд хүрээгүй охид жирэмсэн болж, төрөхийн хүндрэлийн улмаас амиа алдах тохиолдол энүүхэнд байдаг аж.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар, хүүхэд тээх нас нь болоогүй охидод гемоглобин гэдэг уураг бага байдгаас цус ихээр алдан, амиа алдах, зулбах эрсдэл өндөртэй байдаг юм байна.

Зураг