Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хонгор сумаас их бууны таван ширхэг сум олджээ

ikon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дархан-Уул аймгийн Хонгор сумын гуравдугаар багийн нутаг “Эрхэтийн хөндий” гэдэг газарт их бууны 57 мм-ийн голчтой таван ширхэг сум байна гэсэн мэдээлэл тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Уг газар нь хуучнаар ЗХУ-ын цэргийн ангийн ашиглагдахаа больсон сургалтын талбай ажээ.

Одоогийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газрын хоёр албан хаагч, нэг автомашинтайгаар тухайн газрыг хамгаалалтад авч, Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.