Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Масако гүнж 11 жилийн дараа гарч ирлээ

Н.Мөнхжин
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Японы эзэн хааны ордноос мэдэгдсэнээр, гүнж Масако сүүлийн 11 жилд анх удаагаа эзэн хааны ордонд болох цайллагад оролцохоор болжээ.

Тэрээр арав гаруй жилийн өмнө гүнзгий хямрал, гутралд орж олон нийтийн өмнө гарахаа больсноос хойш хунтайж Нарухито ганцаараа албан ёсны арга хэмжээнд оролцох болсон юм.

Масако хамгийн сүүлд 2003 онд Мексикийн Ерөнхийлөгч Висенте Фокс айлчлан ирэхэд эзэн хааны ордны арга хэмжээнд оролцсон байна.

Гүнж Масако, хаан ширээг залгамжлагч хунтайж Нарухито нар дотны найз, Голландын хааны гэр бүлд зориулсан оройн зоогт оролцох юм. Тэдэнд хүндэтгэл үзүүлэн зохиож буй цэнгүүнийг эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нар удирдан зохион байгуулж байгаа аж.

Гүнж Масако, Голландын хатан хаан Максима нар онцгой нэгэн харилцаатай. Масако, Нарухито нарын охин, гүнж Айко 12 настай бол, Голландын хаадын том охин Амалиа түүнтэй нас чацуу ажээ.

Үүнээс гадна, Масако сэтгэлийн хямралаас гарч, өдөр тутмын хэвийн амьдралд эргэн ирэхэд Голландын хатан хаан гол нөлөө үзүүлсэн гэдэг.

2013 онд Голландын хаан ширээ залгамжлагчдыг хаан ширээнд залах ёслол болоход Максимагийн хувийн хүсэлтээр Масако ирж оролцож байжээ.

Гүнж Масако өнгөрсөн жил 50 нас хүрч мэндчилгээ илгээхдээ “Хямралыг даван туулж, бүрэн сэргэхийн тулд хүчин чармайлт гаргасаар байна” хэмээн онцолсон юм.

Зураг