Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

С.Сүхбат: Туул голын эргийн зарим хэсгийг камержуулсан

Т.Батсайхан, Зууны мэдээ
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Энэ удаа Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С Сүхбаттай ярилцаа.

-БОНХЯ-наас сарын аян зарласан байгаа. Танай захиргааны зүгээс ямар ажил хийж байна вэ?

-Сарын аян гэлтгүйгээр бид Туул голоо хамгаалах, усны хэрэглээ, нөөц зэргийг хянах ажлаа хийж байна. Саяхан Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг бүх бетон зуурмагийн үйлдвэрүүдийн гүний худагт тоолуурын аппарат тавилаа. 70 гаруй үйлдвэрээс бараг 90 хувь нь тоолууртай болсон. Цаашид гүний худаг ашигладаг бусад албан байгууллага хувь хүний худагт тоолуур тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Тоолуур тавьснаар мэдээж их ач холбогдолтой байх л даа?

-Тийм ээ. Усны хэрэглээг хянах боломжтой. Мөн тухайн гүний худгийн хэрэглэгч тоолуурынхаа заалтаар мөнгөө төлөх учраас ус хэмнэх, мөнгөө хэмнэх учиртай юм. Байгаль дэлхийдээ ээлтэйн зэрэгцээ бидэнд ч тухайн хүмүүст ашигтай л даа.

Туул голын эргийн зарим хэмгийг камержууллаа. Ингэснээр ямар компани зөвшөөрөлгүй хайрга дайрга авч байна гэдгийг бүхэн мэдэж, арга хэмжээ авах боломжтой.

Мөн бидний томоохон ажил бол Туул голын эргийн зарим хэмгийг камержууллаа. Ингэснээр хэн хог хаяж байна. Ямар компани зөвшөөрөлгүй хайрга дайрга авч байна гэдгийг бүхэн мэдэж, арга хэмжээ авах боломжтой юм.

-Туул голынхоо усыг хэмнэхгүй, хайрлахгүй бол усны нөөц багасаж байгаа талаар ярьж байна. 2017 онд дуусна гэсэн судалгаа ч бий. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-2017 онд дуусна гэдэгтэй бол санал нийлэхгүй. Энэ ямар ч шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл болов уу. Усны нөөцийн судалгааг 10-15 жил тутамд нэг удаа хийдэг. Бид нөөцийн судалгааны ажлаа удахгүй эхэлнэ. Тэр судалгаагаар л бодит үр дүн гарна. Гэхдээ тулгамдаж буй асуудал мөн үү гэвэл мөн. Бид хэтэрхий хайр, энэрэлгүй хэрэглэж ашиглаж байна шүү дээ.

-Одоогоор Туул голын бохирдол ямар хэмжээнд байгаа вэ. Түүний бохирдолд хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь юу болоод байна?

-Мэдээж хүний хүчин зүйл. Хэт ачаалалтай байгаа учраас бохирдол их байна. Мөн цэвэрлэх байгууламжийн асуудал. Бохироо цэвэрлэж чадахгүй л Туул голд цутгачихаж байгаа юм. Энэ л хамгийн хүнд асуудал болоод байна. Уг цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил яригдаж байгаа. Одоогоор Туул гол Лүн сум хүртэл бохирдолтой гэсэн судалгаа гарсан.

-Нийслэлийн удирдлагуудын зүгээс арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт орчимд нүүлгэх юм гэсэн. Ингэснээр бохирдол багасах болов уу?

-Адилхан л байх гэж бодож байна. Тэнд очсон ч арьс ширний үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулна. Туул гол руу бохироо хаяна. Тэгэхээр хамгийн чухал нь нүүхдээ биш харин цэвэрлэх байгууламжийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэхдээ л байгаа юм.

-Туул голын хурдны замын асуудал сүүлийн үед яригдаж байна. Танай сав газрын захиргаанаас үүнд ямар байрь суурьтай байна вэ?

-Бид анхны баталсан трансыг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа. Энэ хурдны зам дээр гадаад инженер мэргэжилтнүүд ажиллаж байна. Уг нь Монгол залуусаа л ажиллуулсан бол зүгээр баймаар юм. Трансыг өөрчилж Туул голын эрэгт ойрхон явуулснаар хэдэн тэрбумыг хэмнэнэ гэж үзэж байгаа юм билээ. Тэр мөнгө яах вэ. Бид үр хүүхэд хойч үеэ усны нөөцтэй л үлдээх хэрэгтэй. Ундны ус үгүй бол амьдрал үгүй шүү дээ.

-Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт Авто худалдааны цогцолбор барьж байна. Хүмүүс Туул голтой ойрхон. Байгаль орчинд халтай гэж ярих юм. Тэнд та бүхэн ямар нэгэн судалгаа хийсэн үү?

-Хийгээгүй. Бидэнд байгаль орчны үнэлгээ хяналт тавих санал ч явуулаагүй байгаа. Яг байршил нь Туул голоос хол юм шиг байна лээ. Уг нь ойр бол мэдэгдэх л ёстой.

Зураг