Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Татар Монголын дарлалын үед Оросууд “өвсөн тэжээлтэн” байсныг эрдэмтэд тогтоожээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

1238 онд Татар Монголын дарлалд орохоос өмнө Ярославийн хүмүүс хүнсэндээ юу хэрэглэдэг байсан талаар Оросын Шинжлэх ухааны академийн археологчид судалжээ.

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Ярославийн дундад зууны үеийн булшнаас олдсон хүний араг яснуудад хийсэн судалгааныхаа дүнг танилцуулсан байна. Судалгааны явцад изотоп анализ хийхэд тус хотын иргэд уургийн хангалттай агууламж бүхий ургамал амьтны гаралтай холимог хүнсээр хооллодог байжээ.

Эрдэмтэд хотын иргэдийн хүнсийг хөдөөний иргэдийнхтэй харьцуулахад хөдөөнийхөн голдуу ургамлын гаралтай хүнс хэрэглэдэг байсан байна.

Түүнчлэн Норвегийн эрт үеийн дундад зууны утга зохиолоос авсан мэдээллүүдтэй харьцуулахад Норвегичууд Ярославчуудыг бодвол хавьгүй их мах иддэг байсан гэнэ. 

Энэ судалгааны үеэр эмэгтэйчүүд, эрчүүд, хүүхдүүдийн гэсэн нийтдээ 300 араг ясыг судалсан байна. Эдгээр хүмүүсийг Татар Монголын цэргүүд Ярославийг эзлэн авсан 1238 онд оршуулсан байжээ. Бүхий л насны хүмүүсийг нэг дор оршуулсан нь хотыг эзлэн авч үй олноор хөнөөсөн гэдгийг гэрчлэхийн дээр дендрохронологийн тусламжтайгаар оршуулсан цаг хугацааг тодорхойлсон байна.

Тодруулбал эрдэмтэд тухайн цаг үед хамаарах байшингуудын үлдэгдлийг судлаад, эдгээр барилга байгууламж нь 1230-аад онд баригдсан гэдгийг тогтоожээ. Түүнчлэн эрдэмтэд эртний Ярославчуудын гадна төрхийг тогтоож, ямар өвчнөөр өвчилж байсан тухай олж тогтоож чадсан ч энэ мэдээллийн дэлгэрэнгүйг задлаагүй байна. 

Эх сурвалж: moya-planeta.ru