Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ын бүлгийн хуралдаан завсарлалаа

Б.Тогтох
2014 оны 10 сарын 30
Монголын мэдээ
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:52 2014/10/30

УИХ дахь Ардчилсан нам өнөөдөр ээлжит бусаар хуралдаж буй. Үүнээс үүдэн үдээс өмнөх чуулганы хуралдааныг цуцлаад байгаа билээ. Тэгвэл дөнгөж сая бүлгийн хуралдаан завсарлалаа. Харин үдээс хойш дахин хуралдах юм байна. 

Хаалтай хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийж байгаа юм. Энэ талаар тодорхой мэдээлэл байхгүй ч АН дүрмээ өөрчлөөд намын даргын суудлаа өгөх тухай "бор шувуу" байна. Үүнээс гадна өчигдөр Их тэнгэрт болсон төрийн гурван өндөрлөгийн нууц уулзалтаар гаргасан шийдвэрийг ч хэлэлцэж буй бололтой.

Харин бүлгийн хуралдаан хэзээ дуусч, чуулганы хуралдаан хуралдах нь одоог болтол тодорхойгүй байна.

12:15 2014/10/30

Ерөнхий сайд огцрох мэдэгдэл хийхгүй гэв

Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Монгол Улсын Ерөнхий сайд яг одоо АН-ын бүлэгт мэдээлэл өгч байна. Тэрбээр, өчигдөр Их тэнгэрт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёртой уулзсан бөгөөд энэхүү уулзалтаар намын эв нэгдлийг чухалчлах ёстой гэсэн асуудлыг ярилцжээ. 

АН-ын мянган мянган жирийн гишүүд дэмжигчид төр засаг тогтвортой ажиллах ёстой гэсэн албан бичгийг явуулж, АН-ын лидерүүд намынхаа хувь заяагаар тоглож байна хэмээн үзэж байгаа юм. 

Төрийн гурван өндөрлөгийн уулзалт үүнд чиглэсэн бөгөөд намын нэр хүнд, дотоод зөрчлөө дотроо ярилцах ёстой гэдэгт санал нэгдсэн байна. АН-ын бүлэг дээр Н.Алтанхуяг сайд энэ мэт асуудлаар зөвшилцөж, нэлээд халуухан хуралдаан болж байгаа сурагтай. 

Тэгвэл цахим ертөнцөөр Ерөнхий сайд намын бүлгийн хурал дээрээ сайн дураар огцрох тухайгаа ярьсан, энэ талаар мэдээлэл хийнэ хэмээн шуугиж эхэллээ.

Мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулахад “Хэзээ ч тийм мэдэгдэл хийхгүй. Улс орны тогтвортой байдал чухал гэдэгт төрийн өндөрлөгүүд санал нэгдсэн. Тиймээс энэ бол МАН-аас явуулж байгаа сөрөг пиар. Үндэслэлгүй мэдээлэл” хэмээсэн юм. 

Зураг