Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар төлбөртэй зорчдог болохыг эсэргүүцлээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудаас  мэдээлэл хийж хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөртэй зорчдог болох тухай асуудлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.

Мөн нийтийн тээврээр төлбөртэй зорчдог болвол тэдэнд тараах нөхөн олговороос ч бас татгалзаж байгаа юм.

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны ерөнхийлөгч Ц.МөнхсаруулХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд 115-207 мянган төгрөгийн тэтгэмж авдаг

Энэ мөнгө нь хаа хаанаа хүрэхгүй байхад бидэнд нөхөн олговор нэмж өгвөл бид хэрэгтэй зүйлсдээ бушуухан зарцуулчихаад л автобусаар зорчих боломжгүй болчихно” гэлээ.

Өнөөгийн байдлаар манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа бөгөөд тэдний 90 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх боломжгүй байдгаас халамжийн мөнгөөрөө амьдаралаа залгуулдаг ажээ.

Монголын дүлий иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Т.Цэдэнбал “Манай дүлий иргэдийн хувьд сард 115 мянган төгрөгийн тэтгэмж авдаг бөгөөд нийт дүлий иргэдийн 95 хувь нь хосоороо амьдардаг.

Тэгэхээр сарын орлого 230 мянган төгрөг гэсэн үг. Ийм байхад автобусанд төлбөр төлж зорчих боломж үнэхээр алга байна.

Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төлбөртэй зорчдог болох нь бидний сурч боловсрох хамгийн гол нь нийгмийн харилцаанд оролцох эрхийг минь боомилж байгаа​ хэрэг” хэмээн ярилаа.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах байгууллагуудын зүгээс дараах мэдэгдлийг гаргаж Улсын их хурал, Засгийн газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа ажээ.