Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тунгалаг: Манай вакциныг өндөгний харшилтай хүн хийлгэж болохгүй

Зууны мэдээ
2014 оны 10 сарын 30
Зууны мэдээ

Иргэд хүйтэн сэрүүний улирал эхлэхтэй зэрэгцэн томуугийн вакцин хийлгэх нь нэмэгддэг. Уг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар хийлгэх боломжтой. Мөн хувийн эмнэлгүуд энэ төрлийн вакцин хийж байна. Энэ талаар “СОС Медика Монголиа” Олон улсын эмнэлгийн ерөнхий эмч Д.Тунгалгаас дараах зүйлийг тодрууллаа.

-Танай эмнэлгийг томуугийн вакцин хийж байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулахгүй юу?

-Манай эмнэлэг олон улсын стандартанд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг бүх үйлчлүүлэгчдэд хүргэх эрхэм зорилготой. Энэ хүрээндээ томуугийн вирусийн эсрэг А бүлгийн хоёр, В бүлгийн нэг вакцин хийж байгаа. Энэхүү вакцин нь Францын “NFC” компанийн идэвхигүйжүүлсэн томуугийн вакцин юм.

-ХӨСҮТ болон бусад эмнэлгүүд энэ төрлийн вакциныг хийж байгаа. Харин танай эмнэлгийн хийж байгаа вакцин тэдгээрээс юугаараа ялгаатай вэ?

-Манай вакциныг нэг хүн л хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, нэг хүнд зориулсан нэг багц вакцин ирдэг. Өөр хүнд хуваана гэдэг ойлголт байхгүй. Мөн манай вакцин Франц улаас ирдэг. Хүний биед ямар нэг гаж нөлөөгүй, олон улсын шаардлага хангасан бүтээгдэхүүн.

-Вакцин хийлгэхэд юуг анхаарах ёстой вэ. Эсрэг заалт бий юу?

-Аливаа вакциныг хийлгэхэд туйлын эсрэг болон харьцангуй эсрэг гэсэн хоёр заалт байдаг. Вакцин дахь найрлагаас хамаарч эсрэг заалт үүсэх тохиолдол бий. Тухайлбал, манай вакциныг харшилтай болон өндөг, өндөг агуулсан бүтээгдэхүүнээс харшилдаг хүн эсрэг заалттай. Мөн хурц халууралт болон халдварт өвчин, архаг өвчтэй хүмүүс өвчний шинж тэмдгээ намжтал хийлгэж болохгүй.

-Ямар үнээр хийж байгаа вэ?

- Манайх гишүүнчлэлтэй эмнэлэг. Тиймээс гишүүн болон гишүүн бус хүмүүс хоёр өөр үнэтэй хийлгэнэ. Гишүүддээ 28 ам.доллараар, гишүүн бус хүмүүст 33 ам.доллараар хийнэ.

Зураг