Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

Замби улсыг Гай Скотт удирдахаар болжээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2014 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Майкл Сата нас барсантай холбогдуулан дараагийн сонгууль хүртэлх 90 хоногийн хугацаанд Замби улсын дэд ерөнхийлөгч Гай Скотт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр боллоо. 

Ингэснээрээ Замби улс түүхэндээ анх удаа цагаан арьст удирдагчтай болж байгаа юм. Тэрээр 2011 оноос хойш дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан бөгөөд урд нь Хөдөө аж ахуйн сайдын албыг мөн хашиж байжээ. 

Харин тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй ажээ. Учир нь түүний эцэг эх Замби улсад төрөөгүй болохоор тус улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болгожээ.

Шотланд гаралтай Гай Скотт Кэмбрижийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд  1990 оноос хойш улс төрд орсон байна.

Эх сурвалж: BBC, Reuters