Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шуурхай ХУРАЛДААН боллоо

Ч.Болортуяа
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Төрийн ордон, 2014.10.24, 22.00 цаг, Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:25 2014/10/24

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Засгийн газрын ХМА-наас мэдээлж байна

10 дугаар сарын 24-ний оройн 22 цагт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны дарга Г.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар шуурхай мэдээлэл хийлээ. 

10 дугаар сарын 23-ны шөнөөс эхлэн зарим иргэдийн гар утасны дугаарыг ашиглан тухайн гар утсыг эзэмшиж байгаа иргэн явуулж байгаа мэт санал асуусан, өдөөн турхирсан шинжтэй мессежүүдийг олон мянган иргэд рүү явуулж эхэлсэн байна.

 Мобиком, Юнител зэрэг гар утасны оператор компаниуд уг үйлдлийг зогсоох оролдлого хийсэн боловч зарим мессежүүд иргэдэд үргэлжлэн хүрсээр байна. 

Тэр дундаа УИХ-ын зарим гишүүдийн нэр, утасны дугаарыг ашиглан тэднээс ирүүлж байгаа мэтээр иргэд сонгогчид руу нь хандсан өдөөн хатгалга бүхий мессеж олноор хүрсэн нь ард иргэдийн гайхшлыг төрүүлээд зогсохгүй, уур бухимдлыг нь ч хүргэх хандлагатай байна.

 Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэхүү үйлдлийг таслан зогсоох, хаанаас, хэн зохион байгуулж байгааг яаралтай олж илрүүлэхийг Тагнуул, Цагдаа, холбогдох хууль хяналтын байгууллагууд, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Юнител компаниудын удирдлагуудад даалгалаа.

Оператор компаниуд уг мессежүүдийг гадаад улс орнуудаас явуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Монгол хэлээр бичигдсэн уг мессежүүдийн эх сурвалж нь Монгол Улсаас гарсан байх магадлалтайг хэлж байна.

 Ийм учраас иргэд та бүхэнд очих аливаа мессежид анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.  

22:38 2014/10/24

Ерөнхий сайд болон зарим хууль хяналтын байгууллага, үүрэн холбооны компаниудын төлөөлөл дөнгөж сая төрийн ордонд шуурхай хуралдаан хийлээ.

Тэд УИХ-ын гишүүдийн дугаарыг ашиглан хуурамч SMS-үүдийг илгээж байгаатай холбоотойгоор ийнхүү шуурхай хуралдаан хийжээ. Учир нь иргэдэд хүрч буй хуурамч SMS-үүдийн тоо давтамж нэмэгдэж, агуулга аюултай хэмжээнд байгаа учраас ийнхүү шуурхай хуралдаан хийхээр болсон байна. 

Оператор компаниуд өнөөдөртөө багтаж иргэдэд энэ талаар үнэн зөв, анхааруулсан SMS явуулах аж. Мөн хэн, ямар зорилготой ийм SMS-үүдийг явуулж байгааг шуурхай шалгаж тогтоохыг холбогдох байгууллагуудад  үүрэг даалгавар өглөө.

Төрийн ордон, 2014.10.24, 22.00 цаг, Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

Энэхүү шуурхай хуралдааныг Ерөнхий сайд өөрөө ахлан явуулж мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хийлээ. 

21:42 2014/10/24

Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийх зар гарлаа. Түүнийг 22.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ гэсэн зар хэвлэлийнхэнд түглээ. 

Чухам ямар асуудлаар мэдээлэл хийх нь одоогоор тодорхойгүй байна. 