Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“School police” эргүүлд 18'000 эцэг эх ажиллажээ

ikon.mn
2014 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

“School police” эргүүлд энэ оны 09, 10-р сарын байдлаар ерөнхий боловсролын сургуулийн орчимд нийт 18000 гаруй эцэг эх эргүүлд ажиллаж, 21 зөрчил илрүүлж,  цагдаагийн байгууллагад мэдэгдэн хамтран  ажилласан байна. 

Мөн Ерөнхий Боловсролын Сургуулийн захирлын ажлыг үнэлэхдээ “School police“ эргүүлийг хэрхэн зохион байгуулж байгаагаар нь дүгнэж, эргүүлийг гаргаагүй сургуулийн удирдлагуудад захиргааны арга хэмжээ авч, эргүүлийн үүргээ амжилттай сайн хэрэгжүүлж байгаа эцэг эхчүүд, захирал, нийгмийн ажилтанг мөнгөн шагналаар шагнаж урамшуулж байгаа аж. 

“Эргүүл зогс" тэмдгийг өргөсөн байхад зогсоогүй тээврийн хэрэгслийн жолоочид Нийслэлийн замын цагдаагийн газраас захиргааны хариуцлага ноогдуулахаар болсон байна.