Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хэн юу хэлэв

Х. Батсайхан
2014 оны 10 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг
УИХ-ын гишүүн М.Батчимэг

М.Батчимэг: Монголд засаглалын хямрал нүүрлэснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

Улаанбаатарын эдийн зас­гийн клубээс зохион байгуул­сан уулзалтад УИХ-ын гишүүн М.Бат­чимэг оролцож, “Засаг­лал ба хөгжил” сэдвээр лекц унш­сан нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан юм. Тэрбээр илт­гэлдээ Монгол засаглалын хям­­ралд орсон гэдгийг хүлээн зөв­­шөөрөх хэрэгтэй гээд, энэ байд­­лыг өөрчлөхийн тулд одоо­гийн хүчин төгөлдөр үйлчилж бай­гаа Үндсэн хуулийг өөрчлөх нь хамгийн зөв гарц гэсэн са­нааг гарган тавьсан юм.

Одоо­гийн хүчин төгөлдөр үйлчилж бай­гаа Үндсэн хуулиар бол Зас­гийн газрын сайд нарыг Ерөн­хий сайд санал болгож, УИХ ба­талдаг. Энэ нь гүйцэтгэх за­саглалтай хариуцлага тооцох бо­ломжийг алдагдуулж байгаа гэд­гийг тэрбээр тодорхой жи­шээ­гээр тайлбарласан билээ. Ерөн­­хий сайд Н.Алтанхуяг нэ­гэн­­тээ “Агентлагийн даргаа то­­­милж, чөлөөлж чадахгүй бол Ерөн­­хий сайд байгаад яадаг юм” хэ­мээн хатуухан үг хэлж байсан удаа­тай.

Үнэхээр ч яамны сайд битгий хэл, агент­лагийн даргыг солиход да­рам­­тад ордог, фракци, ашиг со­нирх­лын бүлгүүдийн ша­халтад өртдөг хууль эрхзүйн орчинд гүйцэтгэх засаглалын тэргүүн ажлаа явуулж байгаа нь үнэн. Уг нь бол УИХ Засгийн га­зарт үүрэг өгч, хэрэгжилтийг нь хянан хариуцлага тооцдог. Гэтэл Ерөнхий сайд өөрийнхөө ба­гийг бүрдүүлж ажиллах бо­ломж байхгүй.

Энэ байдал Мон­­­гол Улсыг 20 гаруй жи­лийн ху­­гацаанд 14 Засгийн га­зар со­лиход хүргэсэн байна. Үнд­сэн хуу­­лийн алдаатай заалтыг өөр­чилж, Засгийн газрын тэргүүн УИХ-ын оролцоогүйгээр танхи­маа бүрдүүлж, хариуцлагаа бү­рэн хүлээдэг болчихвол төр тогт­­вортой хөгжих хамгийн том түлхэц болно гэсэн са­нааг М.Бат­чимэг гишүүн дэв­шүүл­лээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан юм

Н.Алтанхуяг: МАХН-тай байгуулсан гэрээг ҮЗХ-гоор хэлэлцүүлнэ

АН, МАХН-тай хамтран ажил­­лах гэрээ байгуулсан та­лаарх мэдээлэл энэ долоо хо­­но­гийн хамгийн анхаарал тат­сан үйл явдал байсан билээ. Гэрээ байгуулсны дараа олон ний­тэд Н.Алтанхуяг дур мэдэн гэрээ байгуулсан гэх мэдээлэл түгсэн. Гэвч Н.Алтанхуяг дараа нь мэдээлэл хийж, гэрээг АН-ын эрх бүхий байгууллагуудаар хэлэлцүүлнэ гэсэн мэдэгдэл хийж олны шуугианыг нам­жаахыг оролдсон юм.

Түүний хэлс­нээс үзвэл гэрээг удах­гүй намынхаа ҮЗХ-гоор хэлэл­цүү­лэх гэж байтал цагаас нь урьтаад хэн нэг нь олон ний­тэд дэлгээд ийм шуугиан гар­га­чихсан гэж ойлгогдохоор. “Гэ­рээний хавсралт” гэгч хуурамч ба­римт бичиг олон нийтийн сүл­жээгээр тарсан нь ч энэ үйл явдлыг дэвэргэх, тархи угаах гэсэн хэсэг бүлэг этгээд бай­на гэж хардахад хүргэсэн. Энэ явдлаас болж сэтгүүлчид ч ТЕГ-т байцаагдаад авсан юм.

Гэвч нөгөө талаас, хэрвээ ҮЗХ-гоор хэлэлцүүлэх байсан бол гэрээнийхээ төслийг л хэлэл­цүү­лэхгүй яагаад гарын үсэг зу­раад баталгаажуулчихсан бай­даг билээ гэсэн асуулт гарна. Ямартай ч гэрээ олон нийтэд ил болсны дараа гарын үсэг зурсан хоёр дарга нь мэдэгдэл хийж, гэрээний заалтуудын талаарх ойлголтыг нэг мөр болгох аж­лыг амжуулахаар ажлын хэ­сэг бай­гуулахаар болсоноо дуул­га­лаа.  

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /2014.10.10/

Н.Энхбаяр: Гэрээ байгуулснаараа АН-ыг бутаргах гээгүй

Гэрээ олон нийтэд ил болс­ны дараа нийтлэлч Баабар “2017 онд Н.Энхбаяр АН-аас Ерөн­хийлөгчид нэр дэвшихийг ха­раад үхэх юм байна л даа” хэ­­мээн гасалж, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Бусармаг гэрээг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэл хийсэн нь Ард­чилсан нам хагаралдаад эхэл­сэн мэт ойлгогдсон. Тэгвэл хам­тарсан мэдэгдлийн үеэр хий­сэн мэдэгдэлдээ Н.Энхбаяр “Гэ­рээ байгуулснаар АН-ыг ха­гаралдуулах санаа агуулаа­гүй” хэ­мээн онцлон тэмдэглэсэн юм.

Түүний мэдэгдлийг дэл­гэрүүлбэл, “Энэ гэрээ цоо ши­нэ зүйл биш. 2012 онд нэг нам дангаар засгийг барих бо­ломжгүй үед хоёр нам гэрээ хий­сэн. Гэрээний зүйл заалтыг улам сайжруулах саналыг дэм­жин, хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн. Бид Ардчилсан намын нэр хүндэд харшлах зүйл хийх санаа байгаагүй. Гэ­рээнд улс төрийн намын сан­хүүжилтийг ил болгох зэрэг чухал заалтууд бий. Хэдэн сарын турш яригдсан гэрээ.

Ардчилсан намын нөхдүүдийн шүүмжлэлийг эерэгээр хү­лээж авч байгаа. Ерөнхий сайд ажлын хэсэг байгуулъя гэ­рээ­гээ бүр тодорхой болгоё гэ­сэн санал тавихад хүлээн зөв­шөөрсөн. Гэрээ аль болох олон хүний санал хүсэлт орж байж сайн болох ёстой. Ажлын хэ­сэг дээр, гэрээнд баяжуулах зүйл байгаа. Ардчилсан намыг эв­гүй байдалд оруулах буруу зө­рүү санаа бодол байхгүй. Цааш­даа улам идэвхтэй хамтарч ажил­лах хүсэлтэй байна” гэсэн юм. Хэдийгээр ингэж мэдэгдэж байгаа боловч, Ард­чилсан нам дотор үл ойлголцол үүс­гэсэн нь үнэн юм.  

Д.Баттулга: Төсөв дутагдсанаас болж, нийслэл ирэх жил чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ

Засгийн газар 2015 оны төс­вийн төслийг МАН-ын санаач­лагаар буцаан татсан байснаа шинэчлэн боловсруулж оруулж ирсэн билээ. Гэвч энэ төсөлд нийслэлийн төсвийг нэ­лээд татаж оруулж ирсэн бо­лолтой. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга энэ та­лаар мэдээлэл хийж, доорхи зүйл­сийг ярьжээ.

“Нийслэл 18 чиг үүргийг хэ­рэг­жүүлдэг. Үүний 16 чиг үүрэг буюу 247 тэр­бум төгрөг нийслэлд шаард­лагатай бай­гаа. Өөрөөр хэл­бэл, ийм хэм­жээний мөнгө хо­тод байхгүй гэсэн үг. Энэ нөх­цөлд хөрөнгө оруулалтын ту­хай ярих хэрэггүй. Хотын хө­рөнгө оруулалт тэг зааж бай­на. Нийслэлийн 18 чиг үүрэг гэдэгт нь далан барих, хотын гэрэлтүүлэг, тохижилт, зам засварын ажил гэх мэтчилэн нэн шаардлагатай ажлууд багтдаг юм. Тэгэхээр энэ төрлийн 18 чиг үүргийн 16-г нь хэрэгжүүлж чадахгүй болчихоод байна.

Төсвийн төслийг энэ хэвээр нь батлах юм бол нийслэлийн хэвийн үйл ажиллагаа ал­дагдана. Дараагийнх нь хотын төс­вийн орлогын 70 хувийг хүн амын орлогын албан татвараас бүр­дүүлдэг. Энэ татварыг са­рын сүүлээр ганц удаа авдаг. Гэ­тэл иргэд цалингаа сарын эхэнд болон төгсгөлд хоёр ху­вааж авдаг шүү дээ. Тэгэхээр татвар цалин хоёрын дундах цаг хугацаа таарахгүй байгаа юм. Иргэд цагтаа цалингаа авч чадахгүй нийгмийг бу­хим­дуулсан бэрхшээл үүсэх магадлалтай” хэмээжээ.

Зураг